Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Далай ламын гайхалтай 15 эшлэл

Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр 82 насны сүүдэр зооглож байна.


Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр 82 насны сүүдэр зооглов. Далай ламын уншихад эрхгүй нэгийг бодогдуулахуйц сургаалуудаас онцлон хүргэж байна.

Миний шашин маш энгийн. Би энэрэнгүй сэтгэлийг шүтдэг.

Бид шашин, үзэл суртал, амьдралынхаа туршид хуримтлуулсан мэдлэгээ ч үгүйсгэж болно. Харин хүнд хайр энэрэл хэрэгтэйг хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Энэрэнгүй сэтгэл бол миний эрхэм шашин, эгэл үнэмшил. Үүнд сүм дуган, ээдрээтэй гүн ухаан, үзэл баримтлал, номлол сургаал хэрэггүй. Бодол сэтгэл маань бидний сүм ажгуу. Харин номлол нь энэрэнгүй үзэл юм. Ямар ч нөхцөлд, ямар ч хүн байсан, юу ч болсон бусдыг хайрлаж, тэдний эрх, нэр хүндийг дээдэлбээс өөр юу ч хэрэггүй.

Үүнийг оюун санаанаасаа хэзээ ч салгалгүй үргэлжид хөтчөө болгож яваарай. Хэн ч чамайг юу ч гэж хэлсэн чи “чи” хэвээрээ л үлдэнэ. Энэхүү үнэнийг бүү март. Амьдралыг хэрхэн туулмаар байгаагаа өөрөөсөө асуу. Хорвоод мэндэлж, хорвоогоос халихын үнэнтэй бид ямагт ганцаар нүүр тулдаг билээ. Үнэний цаг ирэхэд Будда ч бидэнд тусалж чадахгүй. Иймд хүссэнээрээ амьдрахад тань юу саад болж буйг сайтар тунгаа.

Аз жаргалын жинхэнэ үндэс нь мөнгө, хүч чадал бус, халуун сэтгэл юм.

Огторгуйн амьдралын хязгааргүйг бодоход хүний амьдрал гэдэг хумхийн тоос билээ. Бид бүгд энэ орчлонгийн түр зуурын зочин. Тэрхэн өчүүхэн хугацаагаа аз жаргалгүй, хагаралдан өнгөрүүлэхээс утгагүй хэрэг байхгүй биз. Багахан хугацаагаа бусадтай нэгдэж, бүхний сайн сайхны төлөө зүтгэж, утга учиртай өнгөрүүлэх нь хавьгүй дээр.

Өглөө бүхэн сэрэхдээ санагтун. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь аз завшаан. Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй. Бүхий л зүрх сэтгэлээ өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, даян дэлхийн сайн сайн сайхны төлөө бусдыг сэтгэлдээ багтааж амьдарна. Бүгдэд сайхан сэтгэлээр хандаж, бусдын тухай муу муухай бодолд автахгүй, уурлаж бухимдахгүй.

Даян дэлхийн энх тайван сэтгэлийн амар амгалангаас эхтэй. Энх тайван гэдэг зөрчилгүй байгааг л хэлж байгаа юм биш. Миний бодоход энх тайван гэдэг энэрэнгүй сэтгэлийн цогц илэрхийлэл юм.

Чимээгүй байна гээд үл тоож байна гэж, тайван байна гээд хүлээн зөвшөөрч байна гэж бүү бод, сайхан сэтгэлийг минь сул дорой байдалтай бүү эндүүр. Энэрэнгүй, өрөвдөн хайрлах чанар сул доройн бус, хүчтэйн илрэл.

Чамд муу зүйл хийж, гэм хүргэсэн хүнийг үзэн ядах хэрэггүй. Харин ч үйлдлээрээ бусдад гэм хүргэхийн сацуу өөрийгөө мөн хорлож буй тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

Хүн бүр, бидэнд дайсагнаж буй хүмүүс хүртэл зовохоос айн бидний адил аз жаргалыг эрж байдаг. Хүн бүр бага зовж, аз жаргалтай амьдрах эрхтэй. Иймд чин сэтгэлээсээ бусдыг хайрлая. Нөхдөө ч, дайснаа ч. Энэрэнгүй сэтгэл гэж үүнийг л хэлэх бус уу.

Чадвал бусдад тусла. Чадахгүй бол ядаж л бүү гай бол.

Өнөөгийн нийгэмд боловсролыг зөвхөн ухаантай, мэдлэгтэй болгоход л чиглэсэн гэж үздэг нь буруу. Мэдлэг боловролын гол ач холбогдол нь биднийг зөв үйлдэл хийхэд сургаж, бодлыг цэгцлэх юм. Сэтгэлээ ариусгахад зориулах нь ухаан мэдлэгээ ашиглах хамгийн зөв хэлбэр.

Оюун бодол цэгцтэй бол аз жаргалд хүрнэ, үгүй бол зовохын нэмэр.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
5 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.