Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СОНГУУЛИА өгвөл үнэгүй КОФЕ өгнө, КИНО үзүүлнэ!

7 сарын 7-ны сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлсэн хүнийг хэрхэн "шагнах" вэ?


18-35 насныхан буюу миллениалуудын сонгуулийн ирц хамгийн доогуур байдаг. Тэгвэл тэдний сонгуулийн идэвхийг сэргээхийн тулд компаниуд хүртэл эрвийх дэрвийхээрээ хичээж эхэлжээ.

Кинотеатрын үнэгүй тасалбар



Сонгуульдаа оролцсон хүмүүс маргааш буюу долдугаар сарын 7-нд “Гэгээнтэн” кинотеатрт дуртай киногоо үнэгүй үзээрэй. Тасалбар авахдаа билетийн касс дээр санал өгсөн бүртгэлийн хуудас болон, хурууны тэмдэглэгээ үзүүлэх аж. Сонгуулийн бүртгэлийн хуудсаар тухайн хүн өөрөө л үзэх эрхтэй бөгөөд хуудсыг хурааж авахгүй, харин кино үзсэн тамга дарах гэнэ. Тус театрт одоогоор гарч буй “Despicable me 3”, “Fantastic journey to OZ”, “Alien”, “Spark” зэрэг киноноос сонгон үзэх боломжтой. Харин “Spider man – Home coming” кино шинээр нээгдэж байгаа тул сонгуулийн бүртгэлийн хуудсаар үйлчлэхгүй юм байна.

Кофе шопын үнэгүй кофе



"THE COFFEE BEAN & TEA LEAF"-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, бүртгэлийн хуудсаа үзүүлэн, дуртай кофегоо үнэгүй авахыг санал болгожээ. Ингэхдээ аль нэг нам, улс төрийн хүчнээс хамааралгүй санаачилсан тухайгаа онцоллоо. Та хуудаснаас гадна хурууны тэмдэглэгээг харуулан тус кофе шопын салбаруудаас кофе эсвэл цайгаа аваарай.
 (Салбарууд: Наран молл 1 давхарт, Сөүлийн гудамж 42/1; Туул ресторан 1 давхарт, Барилгачдын талбай; Гурван өндрийн 3-р байр 13-р хороолол; Их дэлгүүрийн баруун талд, Наран центр; Баянгол зочид буудлын 1 давхарт)

Сугалаанд оролцож, машин хожиж болно



Хьюндай брэндийн албан ёсны борлуулагч "Монгол Хьюндай Автомотив" компани долдугаар сарын 7-нд “Ёндоотой сонгууль” зохион байгуулах гэнэ. Та сонгуульд санал өгсөн бүртгэлийн хуудсаа тус компанийн албан ёсны хуудсанд комментоор байршуулах бөгөөд долдугаар сарын 8-нд Хьюндай автомашины хоёр ялагчийг санамсаргүй байдлаар түүвэрлэн тодруулах аж.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
13 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
16
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.