Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна

Улсын хэмжээнд 1983, нийслэлийн хэмжээнд 403 санал авах байр ажиллаж байна. Та саналаа өгөөрэй.


Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт хэсгийн хороодод үргэлжилж байна. Өнгөрсөн сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигчийн аль нь ч 50+ хувь санал авч чадаагүй тал энэ сарын 7-нд буюу өнөөдөр дахин санал хураахаар болсон билээ. Санал хураалт 22.00 хүртэл үргэлжилнэ. Үүний дараагаар хэсгийн хорооноос ирэх мэдээллийн дагуу маргааш өглөө дүн тодорхой болно. Санал ирүүлэх явцыг шууд дамжуулан үзүүлэх тул хоёр нэр дэвшигчид хэдэн хүн санал өгснийг харах боломжтой. 

Сонгуулийн ерөнхий хороо ирцийн мэдээг 12.00, 17.00, 22.00 цагт хүлээн авч нэгтгээд тус тус нэг цагийн дараа буюу 13.00, 18.00, 23.00 цагт олон нийтэд мэдээлнэ. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 907,162 сонгогч байгаа бөгөөд 403 санал авах байр ажиллаж буй. Харин улсын хэмжээнд 1983 хэсгийн хороонд 1,978,298 сонгогч санал өгөх юм. 

Та эхний санал хураалтад оролцож чадаагүй, хаана санал өгөхөө мэдэхгүй байгаа бол burtgel.mn хаягаар ороод хялбархан мэдэж аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
2
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
3
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
11
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.