Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгуулийн үйл явдалтай холбоотой ШИЛДЭГ 10 кино

Сонгуулийн үйл явцын тухай өгүүлэх уг кинонууд таны сонирхлыг татах нь гарцаагүй биз ээ.


1. Primary Colors (1998)

Жүжигчин Жон Траволта уг кинонд ерөнхийлөгч Билл Клинтоны дүрийг бүтээх ба түүнийг тойрсон олон хов жив, үйл явдлуудын тухай өгүүлэх болно. 

2. The American President (1995)

Майкл Дуглас АНУ-ын ерөнхийлөгчийн дүрийг уг кинонд бүтээжээ. Эхнэрээ алдсан ерөнхийлөгчийн хувийн амьдрал, цаашлаад хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол?

3. The Manchurian Candidate (1962 / 2004)

Тулааны үеэр хулгайлагдсан цэргүүд дээр туршилт явуулан, тархийг нь угааж, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ажиллуулж байгаа улс төрчийн тухай өгүүлнэ.

4. The Ides of March (2011)

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэрхэн муу муухай зүйлтэй хутгалдаж буй тухай уг кинонд гарна.

5. Bob Roberts (1992)

Улс төрч нэгэн сонгуулийн худал хуурмаг ажил эхлүүлэх ба цор ганц чөлөөт сэтгүүлч түүнийг зогсоохыг оролдох болно.

6. Man of the Year (2006)

Хошин шогч, инээдмийн жүжигчин нэгэн сонгуульд өрсөлдөхөөр шийдэх ба ямар нэгэн асуудлаас үүдээд сонгогдож орхидог байна.

7. Our Brand Is Crisis (2015)

Нэр дэвшигчийн сонгуулийн ажлыг хийх явц, түүн дунд өрнөдөг бүх зүйлсийг уг киногоор гаргадаг байна. Америкийн улс төрийн звөлөх бүсгүй Боливи улсын сонгуульд хэрхэн нөлөөлөх бол?

8. Recount (2008)

2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болон Флоридагийн дахин сонгуулийн тухай үйл явцыг уг телевизийн кинонд үзүүлдэг байна.

9. The Candidate (1972)

Тэр бол сенатад өрсөлдөж буй нэр дэвшигч. Гэвч түүнд ялах боломж огт байхгүй. Тийм учраас тэр бүх зүйлийг өөрчлөхийг хүсэх болно.

10. Bulworth (1998)

Сонгуулийн тухай хөгжилтэй, бас сонирхолтой кино. Сонгогчдынхоо итгэлийг алдахгүйн тулд нэгэн улс төрч өөртөө ямар өөрчлөлт хийж байгааг энэ киноноос үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
10
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.