Хайх зүйлээ бичнэ үү

мин

Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 38.44 хувьтай байна

Багахангай дүүрэг 70.6 хувийн ирцтэйгээр тэргүүлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

СЕХ-ноос 17:00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Багахангай дүүрэг 70.6 хувийн ирцтэйгээр тэргүүлж байгаа бол Баянхонгор аймаг 46.5, Говьсүмбэр аймаг 44.1 хувийн ирцтэйгээр удаалж байна. Харин Орхон аймаг 30.6 хувийн ирцтэйгээр сүүл мушгиж байна. 

Улсын хэмжээнд дахин санал хураалтын ирц 38.44 хувьтай байаа бол аймгийн хэмжээнд 31.1 хувьтай байгааг албаныхан хэллээ.

Аймгуудын ирц:

Архангай аймаг 40.3 хувь
Баян-Өлгий аймаг 41.5 хувь
Баянхонгор аймаг 46.5 хувь
Булган аймаг 36.8  хувь
Говь-Алтай аймаг 38.8 хувь
Говьсүмбэр аймаг 44.1 хувь
Дорноговь аймаг 41.1 хувь
Дорнод аймаг 32 хувь
Дундговь аймаг 37.2  хувь
Дархан-Уул 36.6 аймаг
Завхан аймаг 43.5 хувь
Орхон аймаг 30.6 хувь
Сэлэнгэ аймаг 36.3 хувь
Сүхбаатар аймаг 44.1 хувь
Төв аймаг 38 хувь
Увс аймаг 41.2 хувь
Ховд аймаг 38.1 хувь
Хэнтий аймаг 36.5 хувь
Хөвсгөл аймаг 37.2 хувь
Өвөрхангай аймаг 37.7 хувь
Өмнөговь аймаг 33.5 хувь
Аймгийн хэмжээнд 31.1 хувийн ирцтэй байна.

Нийслэлийн ирц: 

Баянгол дүүрэг 40.4 хувь
Баянзүрх дүүрэг 41 хувь
Хан-Уул дүүрэг 38.9 хувь
Сүхбаатар дүүрэгт 39 хувь
Чингэлтэй дүүрэг 36.4 хувь
Сонгинохайрхан дүүрэг  хувь
Багануур дүүрэг 37.2 хувь
Багахангай дүүрэг 70.2 хувь
Налайх дүүрэг 39.7 хувь.

Нийслэл хувьд хувийн 38.85 ирцтэй байна. Улсын дүнгээр 38.44 хувийн ирцтэй байна.

Ирц муу байна гэдгийг СЕХ-ноос мэдээлэв. Төв аймагт хэвлэж, өгсөн саналын хуудасны бар код дутуу хэвлэсэн байсан тул Тагнуулын Ерөнхий газар, мэдээлэл технологийн багийнхан Төв аймгийн бүх суманд ажиллаж байгаа аж. Саналын хуудас буруу хэвлэгдсэнийг шалгаж тогтооно гэлээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
4
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.