Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дахин сонгууль болох магадлал ХЭР ӨНДӨР БАЙНА ВЭ?

Одоогийн байдлаар тэргүүлж буй нэр дэвшигч Х.Баттулгын авсан саналын хувь 50.7% буюу 50+1 хувьтай маш ойрхон байгаа нь анхаарал татаж байна.


Монголд түүхэндээ анх удаагаа Ерөнхийлөгчийн дахин санал хураалт болж өндөрлөлөө. Энэ удаа ирц 60.41  хувьтай байсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв. 

Санал тооллого яг одоо үргэлжилж, эцсийн дүн гараагүй байгаа бөгөад 01.20 цагийн байдлаар 1984 хэсгийн хорооноос 1771-ийн дүн ирж,  АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.6% (607.411), МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 40.6% (493.718)-ийн санал авсан бол цагаан санал өгсөн хүмүүсийн тоо 97930 буюу 8.5% байна. 

Сонгуулийн тооллогын дундаас эхлээд нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөгчөөсөө 10% буюу 113.000 орчим саналаар илүү байгаа ч нэг магадлал аль аль нам, нэр дэвшигчийг сандаргаж эхэлсэн. Энэ нь ДАХИН СОНГУУЛЬ. Сонгуулийн хуулийн дагуу аль нэг нэр дэвшигч 50+1 хувийн санал авахгүй бол сонгуулийн дүнг хүчингүйд тооцох юм. Улмаар Х.Баттулга, М.Энхболд нарын дахин нэр дэвших эрх үгүй болж, аль аль нам өөр нэр дэвшигч сонгож, дахин санал хураалт бус дахин сонгууль болох байсан юм. 

Тэгвэл СЕХ-ны мэдээлснээр 1.199.084 иргэн санал өгсөн бөгөөд одоогоор тэргүүлж буй нэр дэвшигч Х.Баттулга 600.000-аас дээш санал авснаар дахин сонгууль болох магадлал бараг үгүй болов. Энэ тухай дэлгэрэнгүйг СЕХ маргааш мэдээлнэ гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
4
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.