Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч: Халтмаагийн БАТТУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өндөрлөж, санал тоолох ажиллагаа яг одоо явагдаж байна. Энэ удаагийн сонгуульд 1.199.084 хүн санал өгч, улсын дүнгээр ирц 60.41 хувьтай байснаас АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 600 гаруй мянган хүний санал буюу 50.7 хувийн санал авснаар Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болов.
Дөнгөж сая АН-ын удирдлагууд болоод нэр дэвшигч Х.Баттулга сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг авснаар Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдох болзлоо хангалаа" хэмээн мэдэгдсэн юм.