Хайх зүйлээ бичнэ үү

мин

Х.Баттулгын залуу үеийнхэнд зориулсан ОНЦЛОХ амлалтууд


Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернетийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу  ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.
Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргана.

Гэр бүл төлөвлөлт, тогтвортой байдал, гэр бүлийн харилцааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ.

“Монголын Ирээдүй” үндэсний санаачилгын хүрээнд залуучуудыг нийгэм, соёлын манлайлалд уриалж, тэдний бүтээлч санал санаачилгуудыг идэвхтэй дэмжинэ.

Оюутан, залууст цагийн ажлын байр бий болгосон, сургууль төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.

Залуусын эх оронч, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “ОюутанЦэрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана.
Хүүхэд, өсвөр үе, залуучуудын архи, тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход шийдвэртэй тэмцэн хууль санаачилна.

Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож,өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллана.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
3
3 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
42
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.