Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна

Одоогийн байдлаар 1984 хэсгийн хорооноос 1983-ынх нь дүн нэгтгэгджээ.


 

Хүлээгдэж байсан Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хорооны санал өнөөдөр 09.30 цагийн үед ирснээр Сонгуулийн ерөнхий хороо одоогийн байдлаар 1983 хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэж дуусчээ. Ийнхүү улсын хэмжээнд сонгуулийн санал авах 1984 хэсгийн хороо ажилласнаас нэгээс нь бусдын дүн СЕХ-нд ирлээ.

СЕХ Европын орнуудад амьдардаг сонгогчдын саналыг хүлээж байгаа бөгөөд битүүмжилсэн саналыг тээвэрлэсэн “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, өнөөдөр үдэш 23 цагийн үед олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд буухаар хойшлогдсон гэх мэдээллийг СЕХ өглөө. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын нэгтгэсэн дүнг зарлах учиртай хэвлэлийн хурлаа Сонгуулийн ерөнхий хороо товлох боломжгүй болоод байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүнг өнөөдөр 09.00 цагийн байдлаар танилцуулбал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610451 буюу нийт сонгогчдын 50.6, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496765 буюу 41.2 хувийн санал аваад байна.

АН урьд шөнө 01 цагт сонгуулийн дүнгийн талаар мэдэгдэл хийж, нэр дэвшигч Х.Баттулга ялсанд гишүүд, дэмжигчдэдээ баярласнаа илэрхийлсэн. АН одоо 11 цагт дахин хэвлэлийн хурал хийхээр зарлажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
2
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
3
2017.07.07
Сонгуулийн урьдчилсан дүн 23:00-00:00 цаг орчимд гарна
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
35
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.