Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

М.Энхболд: Сонгуулийн дүнг ХҮНДЭТГЭН хүлээж авч байна

МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга М.Энхболд их хурлын даргын хувьд СЕХ-оос эцсийн дүн гарч сонгуулийн тайлан их хуралд өргөн баригдмагц ээлжит бус чуулган зарлаж Монгол Улсын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шуурхай зохион байгуулахаа хэлэв.


Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч нэр дэвшигч М.Энхболд болон Ерөннхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүндэтгэж байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН амжилттай оролцож чадаагүй ч Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж, улс орны эдийн засгийн хямралт байдлыг гэтлэн давж, ард түмнийхээ аж амьдралын сайн сайхны төлөө амалсан, хийж эхлүүлсэн бүхий л ажлаа ажил болгохын төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллахаа хэлсэн байна.

МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга М.Энхболд их хурлын даргын хувьд СЕХ-оос эцсийн дүн гарч сонгуулийн тайлан их хуралд өргөн баригдмагц ээлжит бус чуулган зарлаж Монгол Улсын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шуурхай зохион байгуулахаа хэлэв. МАН-д саналаа өгсөн 500 мянган сонгогчиддоо, МАН-ын төлөө бүх шатанд зүтгэж дэмжиж ажилласан гишүүд дэмжигчдэдээ МАН-ын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэвлэлийн хурлын төгсгөлд хэлсэн байна. Улс төрийн ууган хүчин МАН сонгогчдынхоо саналыг хүндэтгэж сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч ийнхүү мэдээлэл хийн байр сууриа илэрхийлсэн байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
12 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
23
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.