Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Нүүдэлчдийн давалгаа" арга хэмжээ наадмын орой зохиогдох гэж байна

Наамдын үдэш та язгуур урлаг, электро хөгжмийг хослуулсан шинэлэг тоглолтыг үзэхийг хүсэж байна уу?


Хүн бүхний хүсэн хүлээж байгаа наадмын өдрүүд хаяанд ирлээ. Наамдын хуушуур, айраг, тоглолт гээд биднийг догдлуулж байгаа олон зүйл байгаагийн нэг нь "Nomadic wave festival" юм. Долоодугаар сарын 11-ний наадмын өдөр та язгуур урлагийг электро хөгжимтэй хослуулсан сонрихолтой, шинэлэг арга хэмжээнд оролцохийг хүсэж байна уу? Зүгээр л нэг чанга хөгжим нүргэлэх энгийн нэгэн арга хэмжээ биш гэдгийг танд сануулъя. Та өмнө нь язгуур урлаг, электро хөгжим хоёрыг ийн хослохыг сонсож байгаагүй.

Уг фестиваль нь Монголын язгуур урлаг, хөгжмийн зэмсгийн дуугаралтыг электроник хэмнэлтэй хослуулан дуугаргаж, тайз болон тайзны бусад хэсэгт Монголын уламжлалт ахуй соёл урлагыг сурталчилсан үндэсний агуулга бүхий наадам юм.

Хүрэлцэн ирсэн зочид 2 өөр орчинд 2 өөр төрлийн урсгалын хөгжмийг нэг дор мэдрэх боломжтой. 

Үндсэн тайз:

2000 гаруй хүний зохион байгуулалт бүхий задгай талбайд этник электроник хөгжмийг таашаах боломжтой.

Underground Tent:

Deep, techno, psy, goa, trance хөгжмийг таашаагч залуусдаа зориулж 350-400 хүний багтаамж бүхий битүү асарыг бэлдсэн.

Уг арга хэмжээнд таныг доргиохоор олон DJ  ирэх бөгөөд язгуур хамтлаг, дуучид, уран бүтээлчид хүрэлцэн ирж өөр бусад олон сонирхолтой арга хэмжээ зохиогдох болно. Длоодугаар сарын 11-ний наадмын өдөр "Нүүдэлчдийн давалгаа" фестивал Маршалын гүүрнээс 1.5 км зайтай голын эрэг дагуу Tuul Garden-д болох болно. 

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
34
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.