Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Playtime” наадамд явах гэж буй хүн бүрийн мэдэх ёстой 8 зүйл

Хэрвээ та "Playtime"-руу явахаар сэтгэл шулуудсан нэгэн бол танд яах аргагүй хэрэгтэй мэдээллүүд энд бий.


Наадмын дараа наадам болох нь ээ. Дуу хөгжмийн наадам “Playtime” өнөөдөр буюу долоодугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд “Монгол шилтгээн”-д болох гэж байна. Хэрвээ та тийшээ явахаар сэтгэл шулуудсан нэгэн бол танд яах аргагүй хэрэгтэй мэдээллүүд энд бий.

 

1.“Playtime” наадмын талбайд нийт 4 wifi байршил байна. Газрын зургаас байршлыг харна уу.

2. Наадамд хоол болон уух зүйлсийн худалдаа явагдах тул гаднаас идэж, уух зүйл оруулахгүй болохыг анхаарах хэрэгтэй. Хэтэвчээ хоослон байж авсан зүйлсээ үүдэн дээр хураалгахыг хүсээгүй л биз дээ.

3. “Монгол шилтгээн” 3 өдрийн турш таны “гэр” байх тул байрлах газар, унтах хөнжил, гудсаа сайтар бэлдэж хэрэгтэй юм шүү. Шөнөжин “босоогоороо” байх гээгүй л юм бол майхан, хөнжил, гудас танд яалт ч үгүй хэрэгтэй.

4. Мөн энэ жилээс эхлэн наадам руу нохой оруулахыг хориглосон. Тийм учраас нохойгоо яаж ийгээд танил, хамаатан садандаа үлдээгээд ирдэг юм шүү.

5. 3 өдрийн турш Хүүхдийн ордноос Монгол шилтгээн, Монгол шилтгээнээс Хүүхдийн ордон гэсэн чиглэлд цаг тутам автобус явна. Хэрвээ найзууд чинь дургүй хүргээд байвал хамаагүй, автобусандаа суугаад л харичихгүй юу, тийм ээ :)

6. Хамтлаг дуучдаас гадна өөр олон сонирхолтой зүйл тэнд болно. Хамгийн гол нь энэ дундаас өөрт таалагдах зүйлээ олж авах нь чухал шүү. Энэ олон сайхан зүйлийг бүгдийг нь үзэхийн тулд биеэ олон хувааж чадахгүйгээс хойш…

7. Өнгөрсөн жилүүдийнхтэй адил шинэ залуу уран бүтээлчдийн “New Wave” тайз, үндсэн “Playtime” тайз, электрон хөгжмийн “Наглихаац” тайз байх юм. Хамтлаг, дуучдын хуваарыг эндээс харна уу.

8. Наадмын өдрүүдэд тун халуун байх нь ээ. Нимгэн хувцас, нарны тос, малгайгаа мартуузай. Мөн мэдээж оройн сэрүүнээр өмсөх дулаан цамц, өмдөө ч мартаж болохгүй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Уржигдар
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
16
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.