Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ТҮЙМРИЙН тухай таны мэдэх учиртай 3 ЧУХАЛ мэдээлэл

Иргэдийн хайхрамжгүй үйлдэл болон хэт халалтаас үүдэж улсын хэмжээнд 15 түймэр гарчээ.


1. Улсын хэмжээнд нийт 15 түймэр гарчээ



Улсын хэмжээнд долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр,  нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийтдээ дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгслтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2. Залуусыг сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байхыг санууллаа



“Олон нийтийн сүлжээгээр түймэр унтраах ажиллагаанд оролцоё, туслая гэсэн иргэдийн санаачилга гарч нэгдэж байна. Үүнд бид талархаж байна. Нэг зүйлийг анхааруулахад ямар үед иргэдийг түймэрт дайчлах вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор тодорхой зааж өгсөн. Гамшгийн нөхцөл байдал хүндэрсэн, цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд иргэдийг дайчилдаг.  Онцгой байдлын байгууллагаас одоогоор иргэдийг энэ ажиллагаанд дайчлан оролцуулах албан ёсны шийдвэр гараагүй. Төв, Сэлэнгэ аймгуудад гарсан түймрийг унтраахад Онцгой байдлын газар Зэвсэгт хүчний анги байгууллагаас хүн, хүч, техник хэрэгсэл гаргахаар ажиллаж байна. Мэргэжлийн байгууллага мэргэжлийн байгууллагадаа туслах ажил шат дараатай хийгдэнэ. Санал санаачилга гаргаж байгаа иргэдэд хэлэхэд түймэр унтрааж байгаа газар орон нутагт салхи эргэх утаажилт ихсэх, галын дөл бүслэх, унааг мод унах гээд тааварлашгүй хүчин зүйл гардаг учраас залуучуудыг өөрсдийгөө эрсдэлтэй байдалд битгий оруулаач ээ. Ийм зүйл рүү биенээ битгий уриалан дуудаач гэж хэлэх байна. Харин гал унтраахаар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагынханд хоол цай хүргэж өгөх, амны хаалт, гутал хувцас зэргийг хүргэхэд хамтран ажиллахад бэлэн байна” гэж Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Ц.Нямбаяр мэдээллээ.

3. “Гал сөнөөгчдөд туслах групп”-т хандив өргөх боломжтой



Амралт зугаалгаар явж буй хүмүүсийн хайхрамжгүй үйлдэл болон хэт их халж буйгаас үүдэн газар авсан түймрийг унтаах үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэд нэгдэж Фэйсбүүкт “Гал сөнөөгчдөд туслах групп” байгуулжээ. Одоогоор уг бүлгэмд 45042 иргэн нэгджээ. Түймрийн голомт руу энгийн иргэд очихыг хориглосон учраас туслах хүсэлтэй хүмүүст зохион байгуулалтанд орж, мөнгөн хандив, бэлэн хоол хүнс, гутал хувцас, эд хэрэгслээр туслах боломжтой.


 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
14
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.