Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ШУУРХАЙ: Түймэртэй тэмцэхэд иргэд хэрхэн тусалж байна вэ?

Иргэд түймрийн голомт руу орохгүй бөгөөд ус зөөх, хоол унд бэлтгэх ажилд туслах боломжтой.


Түймрийг унтраахад туслах, хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэд цахим орчинд нэгдэж, “Гал сөнөөгчдөд туслах групп” нэртэй бүлгэмийг Фэйсбүүкт үүсгэсэн. Үүнд одоогоор 56915 хүн нэгджээ. Хандивын дансанд нийт 30 сая 395516 төгрөг цугласан бөгөөд хэрхэн зарцуулахыг бүлгэмийн гишүүд зөвлөлдөж байна.



Түүнчлэн хоол хувцас, эд материалын тусламж, хандив тасралтгүй ирсээр байгаа аж. Үүнээс гадна Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийн хүсэлтийн дагуу албан ёсны хандивын наас нээжээ. Бүлгэмийн гишүүд хандивын мөнгийг албан ёсны данс руу нэгтгэж, түймэр унтраах зориулалтын онгоц авах, түрээслэх ажилд нэмэр болох санал гаргаж байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 15-нд түймрийн голомтод очиж туслах хүсэлтэй иргэд төв талбайд цугласан юм. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, 100 гаруй иргэн цуглаж, Батсүмбэр рүү явжээ. Гэхдээ энгийн иргэд түймрийн голомт руу орохгүй бөгөөд онцгой байдлын албан хаагчдын хоол ундыг бэлтгэх, хандив тусламжийг хүргэх, ус зөөх зэрэг үйлсэд зүтгэж буй юм.



Түймэртэй тэмцэж буй албан хаагчдад туслаж буй иргэд УС хангалттай байгааг дурдаад харин ОЙМС, ГУТАЛ, УС ШҮРШИГЧ, УТААНЫ МАСК, БЭЭЛИЙ, МАЙХАН, ДУХНЫ ГЭРЭЛ, ХООЛ ХҮНС хэрэгтэйг мэдээлж байна.

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү  нар тус бүлгэмийн төлөөлөгчид болон туслах хүсэлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ, “Гал түймэр унтраахаар иргэд сайн дураар явахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зайлшгүй явах тохиолдолд мэргэжлийн нэг өдрийн сургалтад хамрагдаж, эрүүл мэндээр тэнцэх эсэхээ заавал шалгуулах, мэргэжлийн хүмүүсийн зааварчилгааны дагуу ажиллах ёстой” хэмээн анхаарууллаа.



“Төр иргэнээ хамгаалах ёстой. Тийм учраас иргэдийн энэ эх орноо гэсэн сайхан санаачлагыг талархан хүлээж авч байгаа хэдий ч түймрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа ийм нөхцөлд мэргэжлийн бус хүмүүсийг ойн түймэрт явуулж болохгүй. Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой” гэсэн байр суурийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас баримталж байгаа юм.

Улсын хэмжээнд 21 түймэр асч байгаагаас тав нь хүн хүч хүрэх боломж хомс ой хөвчид дэгджээ. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна. Түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байна.


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
15 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
33
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.