Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Game of Thrones: Фенүүдийн дундах хамгийн түгээмэл 13 таамаг

Энэ таамгууд үнэн байх магадлалтай юу?


“Game of Thrones” цувралын шинэ анги өнөөдөр гарч, фэнүүд, үзэгчдээ баясгаж эхэллээ. Харин фэнүүдийн хувьд маш олон сонирхолтой онолыг дэвшүүлсэн бөгөөд хамгийн эргэлзээтэйгээс, үнэмшилтэй хүртэл жагсаан, танд хүргэж байна.

13. Тирион Ланнистер бол цаг хугацаагаар аялан ирсэн нэгэн

Тирион яг үнэндээ Дейнерис болон Кал Дрого хоёрын хүү бөгөөд Дотраки шулмын зан үйлээс болоод Жоанна Ланнистерын хэвлийд бүрэлдсэн.

Үнэн байх магадлал: 0/10

12. Нэд Старк биш “Нүүргүй хүн” үхсэн

Нэд Старк цаазлуулах үед яг үнэндээ “Нүүргүй хүн” түүний оронд үхэж, Нэд Старк оргон зайлж чадсан. Тэр зөвхөн гарч ирэх зөв цагийг хүлээж байгаа.

Үнэн байх магадлал: 0/10

11. Жэйкен Х’гар бол Рейгар Таргариен

Рейгар Таргариен Роберт Баратеонтой хийсэн тулаан дээр үхээгүй. Харин тэр ямар нэгэн аргаар амьд гарч, зугтан “Нүүргүй хүн” болсон. Тэр Аръяаг Лианна шиг харагддаг учраас сонгосон гэж үзсэн байна.

Үнэн байх магадлал: 0/10

10. Жэйкен Х’гар бол Сирио Форелл

Сирио бол Браавосоос ирсэн энгийн нэгэн сэлэмчин бус үнэндээ Жэйкен Х’гар юм. Тэр "үхлээсээ" хэдэн хоногийн дараа Аръяатай өөрийн дүрээр эргэн уулздаг.

Үнэн байх магадлал: 1/10

9. Жон Сноу, Мира Рид хоёр ихэр

Лианна яг үнэндээ ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд хүүг Нэд Старк, охиныг Хоуланд Рид авч өсгөсөн.

Үнэн байх магадлал: 1.5/10

8. Бран бол “Шөнийн хаан”

Бран нэгэн удаа "варг" буюу өөр цаг үе, өөр газар луу оюун ухаанаараа аялан явахдаа "Шөнийн хаан"-тай тааралддаг. Тэр мөчөөс эхлээд Бран өөрийгөө хамгаалж чадахаа больж, "Шөнийн хаан" болон хувирдаг.

Үнэн байх магадлал: 2/10

7. Дейенерис Таргариен / Галзуу Хатан

II Аирис Таргариен буюу өөрийн аавтайгаа ижил галзуурч, “Бүгдийг нь шатаа” гэх тушаал өгч магадгүй хэмээн үзсэн байна.

Үнэн байх магадлал: 2.5/10

6. Бран бол бүх Брандон

Бран "варг" буюу өөр хүний биед шилжихдээ өнгөрсөнд аялан “Хана” дээр очиж, өөрийнхөө нэрийг Бран гэж хэлдэг бөгөөд “Bran the Builder” хэмээн танигддаг. Тэр магадгүй түүхийн явцад гарч ирсэн бүх Брандонууд мөн байх боломжтой.

Үнэн байх магадлал: 3/10

5. Тирион бол Таргариен

Тайвин Ланнистерын эхнэр Жоаннаг Эйрис Таргариен жирэмслүүлж, үр дүнд нь Тирион төрсөн байх магадлалтай. Ийнхүү Жон, Дейенерис хоёрын хамт Тирион лууг унах болно гэжээ.

Үнэн байх магадлал: 4/10

4. Ханан дотор мөсөн луу байгаа

Хананы дотор эсвэл доор мөсөн луу нуугдаж байгаа бөгөөд “Horn of Winter” буюу өвлийн бүрээ дуулдахад сэрж, хана нуран унах болно.

Үнэн байх магадлал: 4.5/10

3. Бран II Эйрис хааныг галзууруулсан

Өнгөрсөнд аялах үедээ Бран II Эйрис хааныг ямар нэгэн шивнээ сонсоход хүргэж, түүнээс болоод хаан галзуурдаг.

Үнэн байх магадлал: 4.5/10

2. Клегэйн ах дүүс

Клегэйн ах дүүс буюу “Hound”, “Mountain” хоёр хоорондоо үхлийн тулаанд орох болно.

Үнэн байх магадлал: 5/10

1. Жейми бол “Volanqar”

Серсей Ланнистерыг жаахан охин байхад түүнийг “Valonqar” буюу “Жаахан дүү”-гийн гарт амиа алдана гэж зөгнөсөн байдаг. Жейми Серсейн дараа төрсөн учраас түүний дүү юм.

Үнэн байх магадлал: 9/10

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
17
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.