Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ШУУРХАЙ: Долоон түймэр цурамд орсон ч түймэр намжаагүй. Цэргүүдийг дайчилж эхэллээ.

Бэлтгэлгүй иргэд тус биш ус болох нь их байна.


Долоон түймэр цурамд орлоо



Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумын нутагт түймэртэй байна. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой”, Булган аймгийн Гурванбулаг сумын “Усны ам”-д гарсан түймэр зэрэг нийт долоон түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж буй тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. Улсын хэмжээнд нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд буй юм.

Цэргүүдийг дайчилж эхэллээ
 



Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түймэр унтраах ажилд Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгсэл дайчилж ажиллуулах шийдвэр гаргалаа. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байгаа билээ. Үүний зэрэгцээ Eрөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажилгүй залуус OБЕГ-ын удирдлага дор түймэрт ажиллахад өдрийн 40 мянган төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэж буй талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр мэдээллээ.

Хандив тусламжуудын цуваа үргэлжилсээр



“Гал сөнөөгчдөд туслах групп”-ын идэвхтэй гишүүд, энгийн иргэд мөнгөн тусламжаас гадна цэвэр ус, хүнс, гутал, гал унтраах багаж хэрэгслээр тусалсаар байна. Мөн хандив тусламжийг хүргэх бартаа туулах машинууд ч хэрэгтэй байгаа аж. Одоогийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд томоохон компаниудын хандив тасралтгүй ирсээр байна. Тухайлбал, Монголын Ипотекийн корпораци 10 сая төгрөг, Юнител компани бэлэн бусаар 25 сая төгрөг хандивлажээ. Түүнчлэн ТЭЦ4 ТӨХК-ийн ажилтнууд санаачлан цалингаасаа цуглуулсан 40 сая 760 мянган төгрөгийн хандивийг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ.

“Супермэн, Бэтмэн” хоёр



Өчигдөр буюу долдугаар сарын 16-нд хуралдсан Улсын Онцгой Комиссын шуурхай хурлын үеэр шадар сайд У.Хүрэлсүх ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт Төв аймгийн Батсүмбэрт очиж ажиллахаар гарсан. Тэгвэл цахим ертөнцөд уг хос ийм нэрийг авчээ. Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийсэн юм. Энэ үеэр зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэйг онцолжээ.

М.Оюунчимэг гишүүн иргэдийг сарын цалингаа хандивлахыг уриаллаа





“Таны нэг сарын цалин биш нэг удаагийн зөв шийдвэр, нэг удаа өргөн барих Зөв хуулийн төсөл иргэдэд чинь хэрэгтэй байна.”

Сайны хажуугаар саар буюу “сайхан сэтгэлтэй” иргэд дараа болж эхэлж байна



Одоогийн байдлаар Онцгой байдлын газрын хандивын дансанд 300 сая, иргэдийн нээсэн дансанд 30 гаруй сая төгрөг цуглан, 500 гаруй иргэн түймрийн голомт руу ирж очин тусалж байгаа. Гэсэн ч бэлтгэлгүй иргэд нэрмээс болж буйг холбогдох хүмүүс анхааруулсаар байна.



 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
19 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
44
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.