Санаатайгаар байгальд гал тавьсан хүмүүсийг яаж шийтгэдэг вэ?


  |     2017-07-17 21:34   |     728
  2017-07-17 21:34   |     728

Одоогоор Монгол даяар 22 газар гал түймэр асч байгаагаас дөрөв нь цурамд орж, бусад хэсгүүдэд онцгой байдлынхан, цэргийн албан хаагчид болон энгийн иргэд ажиллаж байна. Гэвч эдгээр түймрийг тавьсан эзэн холбогдогч одоогоор тогтоогдоогүй байгаа. 

Он гарсаар цагдаагийн байгууллага 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн хэмээн өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл дэлхийн бусад оронд санаатайгаар байгальд гал тавьсан хүмүүсийг хэрхэн шийтгэдэг вэ? 

Өнгөрсөн жил Калифорнид санаатайгаар байгалийн 13 бүсд гал тавьсан этгээдийг илрүүлж, 60 сая ам.долларын торгуул ногдуулж, 20 жилийн ял оноожээ. 

Нью-Йоркт гал тавьсан гэмт хэргийг таван шатлалаар шүүдэг бөгөөд ихдээ 25 жил хоригдох хуультай. 

Казинод хамаг мөнгөө алдсаныхаа дараа уурандаа замын хажуугийн ногоон бүсийг галдсан эрд Сан Диегогийн шүүх 9 жилийн ял оноосон байдаг. 

2016 онд Теннесси мужийн Гатлинбургт 17000 акр газрыг сүйтгэж, 14 хүний аминд хүрсэн галыг тавьсан өсвөр насны хоёр хүүхдэд бүх насаар нь хорих ял төлөвлөсөн бөгөөд хэрэг нь одоог хүртэл эцэслээгүй аж. 

Аризонад санаатайгаар гал тавьсан этгээдийг 5 хүртэлх жил шоронд хорьж, 250 мянган ам.доллар хүртэлх мөнгөн дүн бүхий торгууль ногдуулдаг. 

2007 онд Грект гарсан ой хээрийн түймрийн холбогдогч, 65 настай эрд 14 жилийн ял оноож байжээ. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа

Ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллана.

  2018-04-26 03:39