Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Судалгаа: Сүсэгтнүүд атеистуудаас илүү нээлттэй харилцагчид байдаг

Үл итгэгчид болон агностикууд өөрсдийгөө шашинлаг хүмүүсээс илүү нээлттэй гэж үздэг ч бодит байдал дээр өөрийнхөөсөө өөр үзэл бодолд хурц шүүмжлэмтгий ханддаг хэмээн судлаачид судалгааныхаа эцэст дүгнэжээ.


Бельгийн Лёвений католик их сургуулийн судлаачид сүсэгтнүүд бусдын үзэл бодолд илүү нээлттэй ханддаг гэх дүгнэлтэд хүрчээ. Тэд Их Британи, Франц, Испанийн 788 хүнийг оролцуулсан байна. Тэдний 302 нь атеист, Христийн 255 шашинтан, 143 агностик, 37 буддист, 17 мусульман, иудын 3 шашинтан аж. 51 нь "бусад" гэж хариулжээ.   

Үл итгэгчид болон агностикууд өөрсдийгөө шашинлаг хүмүүсээс илүү нээлттэй гэж үздэг ч бодит байдал дээр өөрийнхөөсөө өөр үзэл бодолд хурц шүүмжлэмтгий ханддаг хэмээн судлаачид судалгааныхаа эцэст дүгнэжээ. Судалгааг удирдсан эрдэмтэн Филип Узаревич “Бусдын үзэл бодлыг үл хүндэтгэх байдлыг шашинтай холбон үзэх хандлага хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Олны дунд өрнөж буй хэлэлцүүлгийг ажихад шашинч, уламжлалт үзэлтэй болон либерал, шашинч бус үзэлтэй хүмүүсийн аль аль нь сөрөгч хэсгийнхээ үзэл бодлыг эрс үгүйсгэж байсан. Гэтэл яагаад ч юм ийм тохиолдолд сүсэгтнүүдийн буруу болж таардгийг бид ажигласан учраас ийм судалгаа хийхээр шийдсэн. Сэтгэлзүйчдийн олонх нь ч шашинлаг бус хүмүүс бусадтай харилцахдаа илүү тэвчээртэй байдаг гэж үздэг юм билээ. Бид үнэхээр тийм ялгаа бий, эсэхийг тодруулахыг хүссэн” хэмээн ярьжээ.

Бусадтай харилцахдаа хэр нээлттэй ханддагаар нь гурван үзүүлэлтэд хуваан судлахад сүсэгтнүүд итгэл үнэмшилдээ гуйвшгүй үнэнч байх ёстой гэж үздэг нь ажиглагдсан аж. Харин өөрийнхөөс нь өөр үзэл бодлыг тэвчих чадвараараа атеистууд тэднээс хол дор байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
14 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
15 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
39
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.