Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шар айргийг уухаас өөрөөр хэрхэн “ДУУСГАХ” вэ?

Ууж таашаахаас гадна амьдрал ахуйдаа хэрэглэж ч болж байна.




1. Үсэнд тэжээл өгч, үсний ургалтыг дэмждэг


Шар айраг нь үсний эрүүл байдлыг хангадаг гол тэжээл болох В витамин, цахиурын органик нэгдлээр баялаг. Тиймээс шар айргаар үсээ угаах нь эрчимтэй ургалт төдийгүй нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг. Нэг стакан шар айргийг үсэндээрээсээ бага багаар гоожуулж, массаж хийх байдлаар угаагаад, таван минут байлгана. Дараа нь хүйтэн усаар зайлана.

2. Арьс баярлана

Шар айрган дахь анти-оксидантууд үрчлээнээс хамгаалж, чангаруулдаг. Үүний тулд халбага шар айргийг нэг ширхэг өндөгний цагаан, гурван дусал ургамлын тостой хольж 10 минутын турш маск тавих нь ээ. Мөн органик гуужуулагч бэлтгэж болно. Хэдэн ширхэг гүзээлзгэнэ, халбага халбага шар айрагтай холиод сайтар зуураад нүүрэндээ тавих юм.



3. Зөрөг цэцгийн ханд унтахад тустай

Шар айраг уусны дараа бөх нойрсдог нь зөвхөн согтууруулах үйлчилгээнээс болж байгаа юм биш. Эл ундааны гол орц болох зөрөг цэцгийн ханд нь инсомниа буюу нойргүйдэлтэй тэмцэх нөлөөтэй. Гэхдээ уухаас гадна өөр аргаар энэ ашиг шимийг нь хүртэж болно. Цагаан хэрэглэлээ угаахдаа устайгаа тэнцэүү хэмжээний шар айраг хийж хэсэг хугацаанд дэвтээх хэрэгтэй.

4. Өдрийн төгсгөлд ядарсан хөлөө амраана

Лонх шар айраг задлан буйдан дээрээ тухлангаа өөр нэг лонхийг нь түмпэнд задлаад хөлөө амрааж болох юм.



5. Шорлогоо зөөлрүүлээрэй

Мах шарах, шорлог хийхдээ махаа сайтар зөөлрүүлэх хэрэгтэй байгаа биз? Элдэв амтлагч нэмж, махныхаа уг амтыг өөрчлөхгүйгээр зөөлрүүлэх арга нь шар айраг юм. Махаа шарахаас нэг өдрийн өмнө нэг лаазыг задлан, саванд хийж, дотор нь махаа хонуулаад л болох нь тэр.

6. Мод ч бас шар айрганд дуртай

Модон тавилга тань өнгөө алдаж, халтартсан бол бүлээсгэсэн шар айргигй хөвөн даавуун алчуурт сайтар шингээгээд арчихад л гялалзаад ирнэ дээ.



7. Ялааны алуур

Ялаа батгана хаа сайгүй нисэлддэг улирал ирж байгаа учраас гэр ахуйн энэ мэт ажилдаа ч дуртай ундаагаа туслуулж болох нь байна. Хэрэггүй аяга, варьений шилний ёроолд шар айрагнаасаа хийгээд тавьчихад л ялаанаас ангижирч болох юм. Дээгүүр нь мөнгөлөг цаас тавиад, дунд зэргийн нүх гаргавал бүр бат. Өөр бусад элдэв шавьжийг бас ингэж аргалж болно гэнэ ээ.

8. Метал төмөр эдлэлийг гялалзуулна

Хуучны төмөр цаг, төрөл бүрийн эд хэрэгслээ мөн л шар айраг шингээсэн алчуураар үрээд үзээрэй. Хэрвээ хайран санагдахгүй бол шар айрагтай саванд нэлээн удаан байлгаж, дэвтээвэл бүр сайн. Тэгээд гаргаж ирээд сайтар үрээрэй.



9. Зэв идэгдсэн цоожийг тайлана

Ийм зүйл тохиолдох нь ховор байх л даа. Гэхдээ зэвэнд идэгдсэн төмөр цоож онгойлгох, ямар нэгэн зэвтэй хаалга нээх хэрэг гарвал дээр нь шар айраг асгаад хэдэн минут хүлээхэд болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
48
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.