Хайх зүйлээ бичнэ үү

мин

42 минут зүрх нь цохилоогүй эрийг амь оруулжээ

Зүрхний шигдээс болж амьсгал хураасан Жон Огбүрн анагаахын түүхэнд "рекорд" тогтоов.


АНУ-ын Хойд Каролина мужид амьдардаг нэгэн эрд гайхамшиг тохиож үхлээс эргэн иржээ. 36 настай Жон Огбүрн зүрхний шигдээс болж амьсгал хураасан байна. Гэсэн ч дуудлагаар ирсэн яаралтай тусламжийн багийнхан уйгагүй зүтгэж 42 минутын турш огт цохилоогүй зүрхийг амилуулж чадсан байна. Түргэн тусламжийн тэрэг ирэх үед түүний зүрх аль хэдийн зогсоод, биеийн дулаан нь буурчихсан  байсан аж.

Жон BBC -д өгсөн ярилцлагадаа “Миний бие яг одоо маш сайн байгаа. Амьдрал надад хоёр дахь боломжийг өгсөнд одоо болтол итгэж өгөхгүй л байна” хэмээжээ. Хэдийгээр Жон биеийн байдлаа хэвийн  гэж хэлсэн ч  эмч нь түүнийг хэвтрийн дэглэм сахиж, зургаан сарын турш машин жолоодохгүй байхыг зөвлөжээ. Урьд нь зогссон зүрхийг буцаан цохилуулж байсан тохиолдол байдаг ч бараг цагийн  дараа дахин амилсан удаа байхгүй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
10
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.