Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд өршөөл үзүүлж эхэллээ

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлого хэрэгжүүлж байна.


БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлого хэрэгжүүлж байна. Тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан тохиолдолд буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны долоодугаар сарын 10-наас аравдугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэв тухайн иргэн БНСУ-д 5 жил хүртэлх хугацаагаар хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, харин 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийг нэг жил болгон хөнгөлөх юм байна.

Паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй (нууцаар хил нэвтэрсэн) зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй бөгөөд мөн сайн дураараа буцаагүй буюу шалгалтаар баригдаж, албадан нутаг буцах тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт үйлчлэхгүйгээс гадна хилээр нэвтрэх хоригийн хугацааг 5 жилээр тогтоох тухай БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдэгдэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
32
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.