Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тадамори Оошима: Бидний хувьд Монгол Улс юугаар ч орлуулшгүй түнш

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима Монголд айлчилж байна.


УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тадамори Оошима “Монголд саяхан Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Ажил ихтэй энэ өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга болон албаны бусад хүмүүс биднийг халуун дотноор хүлээн авч байгаад гүн талархал илэрхийлье. Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзалт хийлээ. Мөн Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Манай хоёр орны хувьд ардчилал, эрх чөлөөг хөгжүүлж байгаа нийтлэг зорилготой билээ. Ийм ч учраас бидний хувьд Монгол Улс юугаар ч орлуулшгүй түнш юм. Цаашид хоёр орны Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл урлаг, спорт гэх мэт бүхий л салбарт өргөн хүрээнд хөгжүүлэх чиглэлд санал нэгдсэн” гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд манай улс 850 сая ам.долларын тусламж, дэмжлэгийг Монгол Улсад үзүүлэхээр болсон. Түүнчлэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн. Мөн Хойд Солонгосын асуудлаар бид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Одоогийн нөхцөлд Монгол Улс энэ асуудалд маш санаа зовниж байгааг дуулгасан.

Түүнчлэн “Токио-2020” олимпод Монголын баг, тамирчид амжилттай оролцохыг бид хүсч байна. Мөн 2025 онд “Олон улсын Экспо”-г Осака хотод зохион байгуулахад Монгол Улс дэмжиж оролцохоо илэрхийллээ. Үүнээс гадна Монголын талаас Нүүрс-химийн цогцолбор байгуулах, шинэ нисэх онгоцны буудлын менежментын асуудлыг шийдэх, шинэ төмөр зам барих зэрэг саналуудыг дэвшүүлсэн. Эдгээр асуудлыг Засгийн газартаа уламжилна гэдгээ бид илэрхийллсэн. Бидний зүгээс ч хэд хэдэн санал дэвшүүлсэн. Эцэст нь хэлэхэд хэдий богино хугацаа ч гэлээ айлчлал амжилттай болж байгааг хэлмээр байна” хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
17
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.