Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

News Lens: Монголын сонгуулийн дүн Путиний хувьд ялалт болов

Австралийн Маккеллийн институтын шинжээч Эдуард Кавану саяхан болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дүгнэлт бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.


Австралийн Маккеллийн институтын шинжээч Эдуард Кавану саяхан болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дүгнэлт бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.

Бизнесмэн, тулааны урлагаар хичээллэгч тамирчин, Чингис хааны 40 метрийн өндөр алдарт хөшөөг санаачилсан Халтмаагийн Баттулга Монголын тав дахь Ерөнхийлөгчөөр тодров. Хятадаас эдийн засгаар хамааралтай байдлыг шүүмжилж, уул уурхайн салбарыг илүү хүчирхэг гараар атгах популист амлалтаар хүч түрэн төрийн эрхэнд гарч ирсэн тэрбээр эрх баригч намын нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дийлж, Монголыг 2009 оноос хойш удирдаж буй, удахгүй ажлаа өгөх Цахиагийн Элбэгдоржийн халааг авах болов.

Сүүлийн жилүүдэд байгалийн баялгаар баян Монголын эдийн засгийн өсөлт удааширч, төрөөс хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг ард иргэд нь шүүмжлэх болсон. Саяхан Монгол эдийн засгаа дэмжихийн тулд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын зээл авсан юм. Иргэдийн олонх нь өсөлтийнх нь үр шимийг хүртэж чадаагүй эдийн засаг нь ийм байдалтай байхад сонгууль таарав. Монголын сонгогчид долоодугаар сарын 7-нд өөрчлөлтийн төлөө саналаа өгсөн нь гайхмаар зүйл биш.

Баттулгын ялалт популист дотоод бодлогоосоо гадна маш илэрхий гадаад бодлогын үзэл баримтлалаараа ялгарна. Орост элэгтэй шинэ Ерөнхийлөгч Кремлийн талыг баримтлахаа харуулах гэж яггүй мэдэгдлүүдийг кампанит ажлынхаа турш хийж, Хятадтай хэрэгжүүлэх худалдааны харилцаа бодит байдал дээрхээс бага ач холбогдолтой хэмээн ухуулж байв.  

Баттулга Орост элэгтэй гэдэг түүний ялалт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ашигтай гэсэн үг. Улмаар Оросын өргөн хил дагуух улсууд дунд Кремлийн талд ажиллах улс нэгээр нэмэгдэнэ. ОХУ Балтын хөршүүд, Кавказын нутгийн улсуудтай эв сайнгүй хэвээр байгаа ч Москва Беларусь тэргүүтэй Зүүн Европын хөршүүдтэйгээ илүү найрсаг харилцааг тогтоосон. Өмнөд хил дагуух Төв Азийн хөршүүд нь жил өнгөрөх тусам Хятадын хөрөнгө оруулалтаас илүү хамааралтай болсоор байгаа ч  Оросын нөлөөллөөс гараагүй буй. Өдгөө Баттулга Монголын жолоог атгасан болохоор Москва, Улаанбаатарын харилцаа гүнзгийрэх биз ээ.

Газар нутгийнх нь хэмжээнд цөөндсөн гуравхан сая хүн амтай (сонгуульд санал өгөх эрхтэй нь үүний тал), тэгээд ДНБ нь ердөө 12 тэрбум ам.доллар гээд бодохоор Монгол бүс нутагтаа өчүүхэн тоглогч мэт харагдаж магадгүй. Зарим хүмүүс Монголыг Чингис хааны эх нутаг гэдгээр нь л мэддэг. Чингис хаан түүхэнд онцгой үүрэгтэй хүн боловч бүхэл бүтэн найман зууны тэртээ амьдарч байсан шүү дээ. Гэсэн ч зэс, нүүрсээр баялаг Монголын өргөн уудам нутаг, Азидаа үнэнхүү ялгарахуйц ардчилсан үзэл баримтлал, геостратегийн онцгой байрлалтай зэргээрээ Монгол анхаарал татаж байгаа юм. Хоёул Евразид нөлөөгөө ихэсгэхээр эрмэлзэж буй, хувьсангуй харилцаатай Орос, Хятадын голд хавчуулагддагаараа Монгол чухал.

Х.Баттулга Хятадыг эсэргүүцсэн сонгуулийн хандлагаа баримтлал болговол Хятад хил дагуух хөршүүдтэйгээ, тэр дундаа тус улсын хувьд онц шаардлагатай бамбай улс болох БНАСАУ-тай харилцаагаа зузааруулахыг эрмэлзэх нь дамжиггүй. Эндээс харахад Монгол, Хятадын харилцаа муудвал бүсийн геополитикийн хувьд томоохон өөрчлөлт болох нь тодорхой байна.

Монголын сонгууль В.Путиний хувьд геостратегийн дэвшил болоод зогсохгүй түүний нэр нөлөөг баталгаажуулсан хэрэг болов. Путиний маягийн удирдах хэлбэрийг монголчууд хүсэмжилсэн нь ийм үр дүнд хүргэсэн гэж үзэж буй хүмүүс байгаа юм. Х.Баттулгыг дэмжигч, Австрали дахь Монгол иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Э.Бүдээхүү шинэ Ерөнхийлөгч хөгжил дэвшил авчирна гэж итгэж байгаа аж. “Хүмүүс Х.Баттулгыг В.Путинтэй төстэй гэж ярьдаг. Монголчууд түүнийг ирэх дөрвөн жилд төр барих удирдагчаараа сонгосон гол шалтгаан энэ болов уу” хэмээн Э.Бүдээхүү ярилаа.

Монголчуудын зарим нь Путинтэй төстэй удирдагчтай болохыг хүсэж байгаа ч ерөнхийдөө нийтээрээ засаглалын ардчилсан зарчимд итгэдэг хэвээр. Дарангуйллын хэв маяг голлосон Зүүн Азийн бүсэд энэ бол онцлууштай зүйл юм. БНСУ, Япон зэрэг бүсийн зарим улс ардчилсан бүлэгт хамаарах боловч хөрш хоёр улс нь ардчиллаас хол билээ. Оросын нөлөөнд байдаг, Монголтой ойртсоор буй улсуудын төрийн тогтолцоог ардчилсан гэж дүгнэхэд хэцүү юм.

Гэхдээ авилга, бохир явуулгын дуулиан тасраагүй сонгуулийн дараа монголчуудын ардчилсан сонгуульд итгэх итгэл унасан байж мэднэ. Зарим шинжээч сая болсон сонгуулийг Монголын түүхэн дэх хамгийн дуулиантай, муухай сонгууль боллоо гэж дүгнэсэн. Ийм байхад монголчууд сонгуулийн дүнд итгэж чадах уу хэмээн Э.Бүдээхүүгээс асуухад “100 хувь итгэж байгаа” хэмээлээ.

Эх сурвалж: The News Lens 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
15
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.