Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

БСШУС-ын сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг хоёр сарын хугацаанд дараалан огцрууллаа

Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв.


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв

Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв.

Түүнчлэн БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг тавдугаар сарын 30-нд дэмжсэн юм.

ҮТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо. Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.

Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо

Нийт нутгаар гандуу, зуншлага муу байгаа учир өвс, тэжээл экспортлохыг өнөөдрөөс эхлэн хориглолоо. Одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
35
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.