Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан болов.


Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлшний онцгой албан татварыг тоон тутамд 130 мянган төгрөгөөр, 90 хүртэл болон түүнээс дээш октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр нэмлээ. 

90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 160 мянган төгрөг,  дизелийн түлш тоон тутамдаа 180 мянгөн төррөгийн онцгой албан татвартай болж байна. Эрээнцав боомтоор оруулж ирэх автобензины тонн тутамд 30 мянга, дизелийн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар боллоо.

Цаашид автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгов.

Манай улсын нийт шатахууны 80-90 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирдэг. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнээ нэмэхгүй байх  боломжтой гэж Засгийн газар үзэв.

Тухайлбал АИ-80, АИ-92 автобензин, дизель түлш импортлогчид жижиглэнгийн үнээ өсгөхгүйгээр 0,5-6 хувийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо судалгаа ч гарсан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилдаа менежмент хийж, зардлаа хэмэх замаар цэвэр ашгаа 3-9 хувь хүртэл нэмэх боломжтой гэж тооцжээ.

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орох нөхцөл үүссэн. Иймээс Засгийн газар үнийг тогтвортой байлгах зорилгоор яаралтай арга хэмжээ авч онцгой албан татварын хувь, хэмжээг гурван удаа бууруулсан байсан юм.

Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн учир жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр татварын хувь, хэмжээг нэмэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
12
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.