Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо.


УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо.

Энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болж, үндэсний дуу бүжгийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тоглолтоо хүндэт зочдод сонирхуулсан юм.

Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийн гайхамшгийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсамбуу түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэлээ.
Хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын Түвшинбатын хээр түрүүлж, Баян-Өнжүүл сумын Батжаргалын хонгор аман хүзүүнд давхисан бол Зуунмод сумын Баярбаатарын шарга халзан, Алтангэрэлийн хул, Цогтбаатарын халтар морьд айрагдлаа.

Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Б.Батжаргал тэргүүлж, Гоц мэргэн Д.Бадамханд удааллаа. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Алтаншагай түрүүлж, залуу харваач Г.Соёл-Эрдэнэ удаах байрт шалгарсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нар сурын харвааг сонирхох үеэрээ сум тавьж, цэц мэргээ сорьсноос гадна наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, айргийн морьд, уяачид, унаач хүүхдүүд, харваачдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Түүнчлэн М.Энхболд Т.Оошимад хурдан удмын шарга морь бэлэглэсэн юм. Ноён Т.Оошима морьтой болж байгаадаа ихэд баярлаж, мориндоо “Моори” хэмээх нэр өгөв.

Ноён Т.Оошима дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсанаар албан ёсны айлчлалаа өндөрлүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Дрейкийн гэрт буудалцаан болж, нэг хүн шархадсан гэв
2
16 цагийн өмнө
Видео: Дагестан дасгалжуулагч ялагдсан шавиа зоджээ
3
17 цагийн өмнө
WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?
санал болгох
1
21 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
41
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.