Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын санхүүгийн корпораци тусална

Ж.Мөнхбат, Туен Нуген нар өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар өнөөдөр /2017.07.19/ Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм.

Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого, хөрөнгө оруулалтыг хамгаалах, гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхэлснээс хойш үр дүн гарч байгааг Зөвлөлийн тэргүүн Ж.Мөнхбат тэмдэглэв.
Тухайлбал өнгөрсөн жил хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 4 орчим хувиар өсч, сүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн, бонд гаргахад нэг тэрбум ам.долларын санал ирсэн зэрэг нь хөрөнгө оруулагчид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж, итгэл нь сэргэсэнтэй холбоотой гэлээ.

Монгол Улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын 20 гаруй тэргүүнтэй уулзаж хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ойрын үед албан бус уулзалт хийх гэж байгаагаа Ж.Мөнхбат мөн дурдлаа.

Монгол Улсын Засгийн газар дэлхийн банк, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарч эдийн засгаа сэргээх чиглэлээр зоригтой арга хэмжээ авч үр дүнд хүрч байна. Үүнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гүйцэтгэж байгаа үүрэг чухал хувь нэмэр оруулж байгааг Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нуген  тэмдэглэв. Мөн цаашид эдийн засгаа тогтворжуулж, хөрөнгө оруулалтыг илүү их татна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж, үр дүнд хүрч байгаа нь бусад улс оронд үлгэр дууриал болсон гэдэгт санал нэгдлээ. Дэлхийн банктай хамтран Олон улсын форум зохион байгуулж, хийж байгаа ажлаа танилцуулан туршлагаасаа хуваалцах, тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар мөн санал солилцов.

Олон улсын санхүүгийн корпораци нь хөгжиж байгаа зах зээл, улс орны хувийн хэвшилтэй хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн онд 19 тэрбум ам.долларын урт хугацаатай хөрөнгө оруулалт хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
25
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.