Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьдралыг эерэг талаас харахад тань туслах 15 зөвлөгөө

"Төгс байх гэж хичээх хэрэггүй"


1. Талархлаа илэрхийлж бай

Хэн нэгэнд баярлаж, талархсанаа илэрхийлснээр таны амьдрал илүү гэгээлэг болно. Эсвэл хэн нэгэнд тусалж, талархал урмын үгийг нь сонссоноор та өөрийнхөө асуудлыг хэт хүндээр хүлээн авдаг байснаа больж, сэтгэл гутралд орох аюулаас холдож чадна.

2. Тавагтай хоолоо аль болох өнгөлөг байлгаарай

Маш олон төрлийн ногоо, жимснүүдийг хольж бэлтгэн эрүүл, өнгөлөг бас "хөөрхөн" хоол хийж идэж бай. Энэ нь таны биед хэрэгтэй эрдэс бодисыг өгөхөөс гадна, өөртөө гаргах цагийг тань нэмэгдүүлэх сайн талтай.

3. Төлөвлөгөө гаргахгүйгээр найз нөхөдтэйгөө уулз

Хүн болгонд “дараа нэг тухтай уулзана” гэж хэлдэг ч хэзээ ч уулздаггүй найз байдаг даа. Тэгвэл тэр хүмүүстэйгээ заавал төлөвлөгөө гаргаж, олон цагаар биш ч шинээр нээгдсэн номын дэлгүүрээр дайрахдаа, шөнийн хотоор зугаалах зуураа залгаад “ хамт гарах уу” гээд асуучхад л болно. Хэдий найз тань завгүй байсан ч таныг өөрөө эхэлж холбоо барьсанд тань баярлахаас гарцаагүй.

4.  Бүтээлч бай

Youtube-д байгаа хэдэн зуун "өөрөө хийцгээе" гэсэн бичлэг, сурах бичиг номоос харж байгаад гарын доорх  материалаар өөрт хэрэгтэй зүйл урлаарай. Энэ стресс тайлахад чухал нөлөөтэй арга юм шүү.

5. Сошлд зарцуулдаг цагаа багасга

Mэдээллийн их эргэлтээс өөрийгөө түр ч гэсэн хол байлгаж элдэв хов, шар мэдээллүүд нийтэлдэг хаягуудыг unfollow хийгээрэй. Гар утсаа ширтэж өнгөрөөх цагаа өөрт хэрэгтэй зүйл хийж өнгрүүлснээр та амьдралаас илүү их аз жаргалыг мэдрэх болно.

6. Усны сав авч явдаг болоорой

Бид ус уух нь эрүүл мэндэд нэн чухал гэдгийг мэддэг ч тэр бүр хэвшүүлж чаддаггүй билээ. Хэрвээ та өөрийн гэсэн чамин усны савтай болчихвол ус уух тийм ч хэцүү санагдахаа болино. Ус ууж хэвшсэнээр бие организмд ч эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх болно. Үүнээс гадна эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ. Өдөрт хэдий хэмжээний ус уух шаардлагатай, хэдэн цагийн зайтай уухыг тань зааж өгөх гар утасны аппликейшин ч байдаг.

7.  Гадагш гар, шинэ юм үз

Сар болгон нэг музей үзэх, эсвэл бямба гараг болгон ууланд гарах гэх мэтээр өөртөө төлөвлөгөө гаргаж амьдралаа илүү адал явдалтай болгоорой.

8. Машингүй өдөр зарла

Долоо хоногт нэг удаа машингүй өдөр зарлаж, ажил сургууль руугаа алхаж, эсвэл дугуйтай яваад  үзээрэй. Дасгал болоод эдийн засгийн хэмнэлтийг нэг дор хийх боломж шүү.

9. Хийх ажлын жагсаалт гарга

Энэ долоо хоногт хийх зүйлсээ жагсааж бичээд хийсэн даруйдаа тэмдэглэж болно. Энэ нь ажлын идэвхийг нэмэгдүүлэх, өөрийгөө урамшуулах  зэрэг олон сайн талтай.

10.  Үнэнч бай

Та хэнд ч худал хэлэхгүй бол хэн ч танд гомдохгүй. Тиймээс үнэнч бай.

11. Аль болох эрт сэр

Өглөө бүр эрт сэрэх нь бүтээлч байдлыг бий болгодог. Маш олон ажлыг амжуулах боломж гарах бөгөөд өдрийн хоолоо ч бэлтгэн авч явах боломжтой.

12.  Өдөр бүрийг сэтгэл татдаг зүйлээрээ чимээрэй

Жишээлбэл өглөө сэрэхдээ л “за өнөөдөр дуртай ягаан цамцаа өмсөнө дөө” гэж бодохоос л бүх юм эхэлнэ.

13. Хүслийн жагсаалт  гаргаарай

Унших ном, үзэх кино, аялахыг хүсдэг газар зэрэг хүсдэг зүйлсээ жагсаан бичээд биелүүлэх бүртээ тэмдэглэгээ хийгээрэй.

14. Төгс байх гэж хичээх хэрэггүй

Ихэнх хүмүүс төгс төгөлдөр амьдралыг мөрөөддөг. Сайн сургууль төгсөөд, сайн хүнтэй гэрлээд, сайн хүүхдүүдтэй болох тухай л  мөрөөддөг. Амьдралаас авах таашаалыг юунаас ч хайж болно.  Сайхан амьдралыг дан ганц нэг хэвийн байдлаар төсөөлж болохгүй. Төгс байх гэж хичээхийн оронд эрэл хайгуул хийж, өөрийнхөөрөө амьдар.

15.  Гуниглахаас бүү ай

Уйтгар гуниг, уур уцаар бол баяр баясал, хөгжил хөөртэй л адил сэтгэл хөдлөл билээ. Тэгэхээр тэднийг ч гэсэн гадагшлуулах хэрэгтэй. Хүн бүрт л хүнд хэцүү үе тохиолддог. Тэр болгоныг тэвчиж, чимээгүй өнгөрнө гэдэг их хор хөнөөлтэй юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
47
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.