Хайх зүйлээ бичнэ үү

мин

Миллениалууд ажил дээрээ: Төсөөлөл ба бодит байдал

Маш олон гайхалтай зүйл төсөөлдөг ч бодит байдал өөр байх тохиолдол олон бий.


Төсөөлөл: Та хамт ажиллагсадтайгаа яг л кинон дээр гардаг шиг гайхалтай найзууд болно гэж боддог.

Бодит байдал: Та аль хэдийнэ фэйсбүүк постуудаас нь болоод тэднээс залхчихсан.

Төсөөлөл: Та хэдийнэ ажилд орсон, хариуцлагатай "том хүн" болсон тул одооноос биеэ зөв авч явж, зөв хооллож эхлэх болно гэж шийдсэн.

Бодит байдал: Насанд хүрсэн хүн байна гэдэг хэцүү. Харин пицца захиалж идэх тун амархан!

Төсөөлөл: Долоо хоногт 168 цаг байдаг. 40 цаг ажиллана гэдэг бол юу ч биш!

Бодит байдал: Та арван жилдээ л өөртөө ингэж хэлдэг байсан.

Төсөөлөл: Бүтэн цагийн ажил = Ашгүй нэг бүх юманд хүрэлцэх мөнгөтэй болох нь.

Бодит байдал: Та наад захын хэрэгцээгээ арайхийн хангадаг.

Төсөөлөл: Ажлын ширээ тань маш цэвэрхэн, шургуулганууд тань амттай зүйлсээр дүүрэн байх болно.

Бодит байдал: Та ширээн дээрх зүйлс дундаа өөрөө төөрч орхидог. Дээрээс нь халааж иддэг хоол энд тэндгүй. 

Төсөөлөл: Таны карьерыг суга өсгөх маш сайн зөвлөгч, хамтрагчтай болно.

Бодит байдал: Дарга тань таны ширээн дээр дусаасан толбоны тухай яриа эхлүүлнэ.

Төсөөлөл: Би ажилтай болсон юм чинь одоо том хүн болсон.

Бодит байдал: Та яг үнэндээ том хүн байх гэж ямар утгатайг ч мэдэхгүй болохоо ойлгоно.

Төсөөлөл: Амралт, ажил, нийгмийн даатгал, урамшуулал зэрэг олон асуудлуудыг та ямагт анхаарч, өөрт ашигтай байдлаар зохицуулна гэж боддог.

Бодит байдал: Та өөрийн давуу талаа ашиглахгүйн дээр даргынхаа юу яриад байгааг ч заримдаа ойлгодоггүй.

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
37
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.