Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Онцгой байдлын ерөнхий газрын дансанд 580 гаруй сая төгрөгийн хандив цугларчээ

580.461.636 төгрөгийн мөнгөн хандивлажээ.


Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байна.

Энэ сарын 20-ны 18:00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 595 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийт 580.461.636 төгрөгийн мөнгөн хандивлажээ.

Үүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдээс цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай гэх мэт хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног  төхөөрөмж, явуулын эмийн сан гэх зэргээр боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөн юм.

Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
31
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.