Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ЦЭЦЭРЛЭГТ хүүхдээ явуулах гэж буй ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН л ойлгох 20 ЗОВЛОН

Үр хүүхдийнхээ төлөө цэцэрлэгийн гадаа гурав хонох тэдний хувьд юу ч биш.


Хүүхдээ цэцэрлэгт оруулах нь эцэг эхчүүдийн хувьд нэлээд хүнд "даваа". Тэд цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд боломжит бүхий л аргаа ашиглаж, эцсийг нь үздэг билээ. Ингээд зөвхөн цэцэрлэгт хүүхдээ явуулах гэж буй эцэг эхчүүдийн л ойлгох 17 зовлонг хүргэе. 

1. Хүүхдээ цэцэрлэгт оруулна гэдэг азын сугалааны супер хонжвор таарахтай адил.

2. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд бүтэн өдөр дугаарлах нь юу ч биш.  

3. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хахуультай эвлэрнэ гэдэг байж болшгүй зүйлийн нэг.

 

4. Гэвч эвлэрэхээс өөр аргагүй болох үе ч ирж мэднэ. 

5. Арай гэж цэцэрлэгт явах эрхээ авсны дараа хичээлд хэрэгтэй зүйлсийн жагсаалттай танилцах нь харааны бядаа шалгахтай л адил.

6. Хүүхдэд шаардлагатай зүйлсийг цуглуулахын тулд эцэг эхчүүд түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн зах руу зүглэнэ. 

7. Тэд үр хүүхдүүдийнхээ төлөө юутай ч тулгарахаас үл айна.

8. Яг л Спарта гэсэн үг.

9. Хүүхдээ цэцэрлэгт өгөх эхний өдөр бол эцэг эхчүүдийн хувьд амьдралынх нь мартагдашгүй мөчийн нэг.

10. Мөн хүүхдүүдийн хувьд энэ өдөр ер бусын санагдах нь гарцаагүй.

11. Тэдний зарим нь айдас хүйдэст автан, байдаг чадлаараа уйлна.

12. Нус нулимстайгаа холилдоно.

13. Харин зарим нь ээж, аавыгаа үл тоон айлын хүүхдүүдтэй эвээ олоод үлдчихнэ.

14. Аав ээжүүдэд хүүхдүүдээ өглөө эрт сэрээнэ гэдэг амаргүй ажлын нэг байх болно.

15. Тэдний арга эвийг олохын тулд их тулаанд "мордох" шаардлагатай.

16. Хүүхэд тань цэцэрлэгт явахдаа хэн нэгэнтэй "үзэлцэх" л болно. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг зөвлөе.

17. Хүүхдээ өмөөрч бусдын эцэг эхтэй маргалдаж, намба алдахгүйн тулд хэлээ хэдэнтээ хазаад өнгөрөх шаардлагатай болно.

18. Зарим нь хүүхдэдээ санаа зовсондоо цэцэрлэгийг бүрэн камержуулахад ч бэлэн.

19. Энэ бүх бэрхшээлийг хэдийнэ даван туулсан эцэг эхчүүддээ баяр хүргэе!

20. Харин дөнгөж хүүхдээ бүртгүүлэхээр зэхэж буй аав ээжүүдэд дуулгах таатай мэдээ байна. Долоодугаар сарын 25-наас цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахаар боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
14
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.