Хайх зүйлээ бичнэ үү

мин

Горхи-Тэрэлжийн цогцолборт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжтай боллоо

Тус газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч ирдэг байна.


Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч, жуулчид аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Тэгвэл уг байгалийн цогцолбор газарт жуулчдад зориулж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Усыг 98.6 цэвэршүүлдэг уг ариун цэврийн байгууламж нь өдөрт 3 тонн усыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна. Мөн цэвэршүүлсэн усныхаа 40 хувийг саарал ус болгон дахин ашиглах бөгөөд 40 хэмийн хүйтэнд ажиллах чадвартай аж. НҮБ-ын дээрх байгууллагуудтай 2015 оноос хойш хэрэгжүүлж буй ажлын хүрээнд уг ариун цэврийн байгууламжийг бий болгосон бөгөөд “Sunny Service” компани уг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Уг байгууламжийг ашиглалтад оруулснаар байгалийн цогцолбор газарт стандартад бүрэн нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах ажлын эхлэл болж байгаа хэмээн албаныхан онцолж байна. Мөн үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын бүс, тэр дундаа байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил цэвэрлэх байгууламж бүхий ариун цэврийн байгууламж бий болгох албан ёсны шаардлага тавьж ажиллахаар болов.    

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
24
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.