Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эмэгтэй хүн бүрийн ГАНЦААРАА үзэх ёстой 10 кино

Амьдралын хичээлд суралцаж, харилцааны асуудлаа шийдэхэд тань сэдэл өгөх дараах кинонуудыг бүсгүй та ганцаараа үзвэл бүр ч илүү “амттай” шүү.


Эмэгтэй хүн бүр үзвэл зохих киноны жагсаалтыг “Bright Side”-аас гаргажээ. Амьдралын хичээлд суралцаж, харилцааны асуудлаа шийдэхэд тань сэдэл өгөх дараах кинонуудыг та ганцаараа үзвэл бүр ч илүү “амттай” шүү.

1. What Women Want

Өөрийгөө тахин шүтдэг, шалиг залуу Ник нэгэн ослын дараанаас ер бусын шалтгаанаар бүсгүйчүүдийн бодлыг унших чадвартай болно. Гэхдээ тэр энэ чадвараа зөвхөн хайр болон ажил хэргийн харилцаан дээр ашиглаж болохоо ухаарна. Эмэгтэй хүний бодол, сэтгэлгээний гүнд орох тусам тэр бүсгүйчүүдийг ойлгож эхэлдэг байна.

2. Monster-in-Law

Сэтгэл булаам, ухаалаг Чарли өөрт тохирох төгс эрийг олон жилийн турш эрж хайсны эцэст сайхан сэтгэлтэй, амжилттай Кэвинтэй учирна. Тэд бие биедээ ухаангүй дурлана. Тэдний харилцаа төгс байлаа. Удалгүй Кэвин гэрлэх санал тавина. Гэвч түүний ээж ямар “галзуу” эмэгтэй болохыг Чарли олж мэдсэнээр бүх зүйл эхэлнэ.

3. Ghost

Шөнө гэртээ харьж явсан Сэм, Молли хоёр дээрэмчдийн халдлагад өртөнө. Сэм дээрэмчдийн гарт амиа алдана. Гэсэн хэдий ч түүний сүнс энэ ертөнцөд үлдэж дурлалт бүсгүйгээ аюул зовлонгоос хамгаална. Түүний аллага санаандгүй явдал биш байсныг Молли хожим Ода Мэй гэх бүсгүйгээр дамжуулан олж мэддэг байна.

4. Cruel Intentions

Чинээлэг гэр бүлд төрж, өссөн эгч, дүү Кэтрин Сибастиан хоёр хүссэн цагтаа хүссэн зүйлээ авдаг. Нэгэн хэвийн амьдралаас залхсан эгч дүүс сургуулийнхаа шинэхэн захирлын гэнэн охиноор тоглож эхэлдэг.

5. Bimboland

Сесил Бисси бол хичээл номын хэнээт. Түүний үеийн охид залуусыг өөртөө татаж, болзоо зугаалгад явж байхад тэр антропологи судлаж, дипломын ажлаа бичиж суудаг байв. Тэр Алекс гэх бүсгүйн сэдлээр судалгааны ажилдаа оруулах зорилгоор хөнгөн хуумгай охины дүр бүтээж эхэлдэг байна.

6. The Other Boleyn Girl

Анне, Мэрри гэх эгч дүүс аавынхаа сохор бодлоос болж VIII Хенри хааны хайрыг татахаар өрсөлдөж эхэлнэ. Хаан Мэрид сэтгэлтэй болж эхэлсэн ч Анне тэднийг зүгээр орхиж чадахгүй. Удалгүй хаан эгч дүү хоёртой хоёулантай нь дэр нэгтгэнэ. Гэхдээ тэдний нэг нь л сонгогдох ёстой.

7. Dear John

Саванна Жон хоёр бол бие биедээ галзуу дурласан хосууд. Жон цэрэгт татагдан, дайнд мордсон цагаас хойш захидал л тэдний баяр, жаргал, хайр сэтгэлийг холбох гүүр болж байлаа. Жон хугацаат албаа хааж ирээд Саваннатай хуримлах амлалтаа зөрчиж армид үлдэнэ. Цаг хугацаа, холын зай тэдний жинхэнэ хайрыг шалгана.

8. Meet Joe Black

Жой Блэкийн гэх залуугийн дүрээр “Үхэл” ирснээр Уиллиамын амьдрал эрс өөрчлөгдөнө. Жинхэнэ хүний амьдралыг үзэж, танилцаж явсан “Үхэл” хүний сэтгэл хөдлөлийг ойлгож мэдэрснээр Уиллиамын үзэсгэлэнт охин Сюзанд сэтгэл алдарна.

9. The Girl

Америкийн модел, жүжигчин Типпи Хэдрэн нэр алдраасаа зугатаж, нөхцөл байдлаас холдохыг хичээх боловч Хичкоктой байгуулсан гэрээнээс болж холдож чадахгүй. Хожим энэ бүхэн түүнийг Холливудын нэрт жүжигчин болоход хүргэнэ.

10. How to Lose a Guy in 10 Days

“Composure” нэртэй эмэгтэйчүүдийн сэтгүүлд ажилладаг залуухан сэтгүүлч Энди Андерсон “Залуусыг хэрхэн 10 өдрийн дотор алдах вэ” гэсэн нийтлэл бичих даалгавар авна. Энэ нийтлэлд эмэгтэйчүүд эрчүүдийг өөрөөсөө хөндийрүүлэхэд хүргэдэг зүйлсийн тухай бичих ёстой аж. Энэ бол тун сонирхолтой, сэтгэл татам, хөгжилтэй кино юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
8 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.03.19 103.212.116.83

ya jvzeh we

0 Хариулах