Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Game of Thrones: Кит Харингтон, Роуз Лесли нар сүй тавьсан уу?

Тэдний тухай сошиал даяар шуугьж байна.


Өглөөнөөс эхлэн нэгэн мэдээ шуугьж эхэлсэн нь "Game of Thrones" цувралын жүжигчид болох Кит Харингтон, Роуз Лесли нар сүй тавьсан тухай байлаа. Гадаадын сайтуудад Кит Харингтоныг лааны гэрэлд зоог барьж байх үедээ түүнд гэрлэх санал тавьж, Роуз маш жаргалтайгаар "Тийм ээ" гэж хариулсан гэх мэдээлэл түгэж, хэдхэн минутын дотор хэдэн мянган хүн уншжээ.

Гэхдээ тэд уг мэдээллийг үгүйсгэж, сүй тавиагүй болохоо мэдэгджээ. Долоон жилийн өмнө "Game of Thrones" цувралын зураг авалтан дээр хамтран дүр бүтээхдээ тэд анх уулзаж байжээ. 

Удалгүй үерхэж эхэлсэн хоёр маань одоо хамтран амьдарч байгаа бөгөөд Кит Харингтон анх түүнтэй цуг амьдрахаар Зүүн Энглиад 15 дугаар зууны үеийн хийц бүхий байшин худалдан авсан байна. Дотно үерхэж буй хоёрыг гэрлэх гэж байгаа гэх мэдээнд хүн бүхэн итгэсэн нь тодорхой.

Мөн нэгэн ярилцлагандаа Роуз Лесли хуримаа эртний Шотланд уламжлалаар хийхийг хүсдэг тухайгаа ярьж байсан байна.

Хэдий тэдний сүйн мэдээ худлаа байсан ч гэрлэх цаг мөч хором тутамд ойртсоор байгаад итгэлтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
6
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.