Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Зарлиг эрдэнийн монгол соёл” нэртэй их хөлгөнийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Ганжуур, Данжуурын судрууд нь 14 дүгээр зуунаас эхтэй, монголчуудын бичиг соёлын үнэт өв юм.


ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан юм. Тус хурлын хүрээнд өнөөдөр Үндэсний номын санд “Зарлиг эрдэнийн монгол соёл” нэртэй их хөлгөний  үзэсгэлэн дэлгэгдлээ. Үзэсгэлэнгийн хүрээнд нийт 20 гаруй Ганжуур судрыг үзэгч олонд дэлгэн, танилцууллаа.

Ганжуур, Данжуурын их хөлгөнийн судар нь 14 дүгээр зуунаас эхтэй, монголчуудын бичиг соёлын  үнэт өв юм. Энэ үнэт өвөө олонд танилцуулах, судалгаа шинжилгээ идэвхтэй хийх тухай Үндэсний номын сангийн,төвд номын сан хөмрөгч Т.Баярлахаас тодруулга хийлээ

-Ганжуур, Данжуурын судрын түүхийн тухай мэдээлэл өгөөч?

-Ганжуур гэгч их хөлгөн нь бурхан багшийн амаараа номлосон айлдварыг эмхтгэн гаргасан зохиол юм. Энэтхэгийн гурван аймаг савын номыг төвд хэл рүү орчуулан “Ганжуур” хэмээн нэрлэсэн. Уг сургаалыг л монголчууд эртнээс бүтээж, шүтэн дээдэлж ирсэн нь одоо түүх, соёлын үнэт өв болон хадгалагджээ. Одоогийн байдлаар Үндэсний төв номын санд сая таван зуун мянга орчим төвд ном байдгаас хамгийн үнэт өв нь Ганжуур судар юм.

-Ганжуур судрыг залуу үедээ таниулах, үндэсний өв соёлоо хадгалахын ач холбогдол юу вэ?

-Ганжуур судрын гол агуулга нь бие хүнээ таньж мэдэх, ертөнцийн мөн чанарыг эрэлхийлэх  зэрэг  хэн бүхэнд ач тустай утга агуулга бүхий шастирууд юм. Эдгээр эртний өвөө залуу хүмүүс уншиж ойлгох нь түүх соёлын өвтэй танилцаад зогсохгүй, бие хүний төлөвшил, хорвоог танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм. Эдгээр судрыг дан ганц соёлын өв гэдэг талаас биш сэтгэлгээний хандлага талаас нь олон нийтэд таниулахад маш их судалгаа шаардлагатай. Энэ асуудлын хүрээнд “Цогт цагийн хүрд” холбооноос Ганжуур судрын эхний хэсгийг кирилл монгол үсэгт буулгаж олны хүртээл болгосон. Мөн маш ховор гар бичвэр болох төвд модон барын Ганжуур судраа дижитал хэлбэрээр уншиж ашиглах боломжийг бүрдүүлсэн. Энэ нь эх хувиа хадгалахын сацуу судраа олонд хүргэх үр ашигтай ажил болж буй юм.

Үзэсгэлэн маргаашийг дуустал үргэлжлэх юм. Үзэсгэлэнд тавигдсан судруудаас Ub.Life  “Хутагт Билгийн Чанад Хязгаарт хүрсэн найман мянгат” Ганжуурыг онцоллоо. Тус судар нь 1894 он буюу Бадартгуулт төрийн 20 дугаар он, хөх морин жилийн намрын дунд сарын сайн өдөр бичигдэж дуусжээ. Монгол бичгээр бичигдсэн нийт 30 мөр сургаалыг болгомол хар цаасан дээр алтан үсгээр сийлсэн юм. Судрыг 2012 оны 105-р тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвөөр бүртгэсэн байна. Судрын төгсгөлд “Пүрэвжав хийгээд Амирлангуй хоёул дурдаж алтаар бичигтүн хэмээн зарлиг болгосонд, Намсрайжав бээр сайтар бичив” хэмээн дурджээ.

А.Отгонжаргал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.