Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Game of Thrones"-ийн өнөөдрийг хүртэлх БҮХ ангийг үзэж дуусгахад танд ердөө 2 өдөр, 7 цаг хэрэгтэй

Бүх цаг үеийн хамгийн шилдэг телевизийн шоуг үздэггүй ч, үзэхийг хүсдэг хүмүүст боломж байна!


Үзсэн хүн бүр шимтэн дурлаж, хаа явсан газарт тань GOT /Game of Thrones/ фенүүд ам булаалдан шинэ ангийн талаар ярьцгааж байна уу?

Бусдын ярианаас хоцрохгуйн тулд, хүмүүсийн ам уралдан яриад байгаа гайхалтай ертөнцөд нь "нэвтэрч" ормоор байвч тэр олон ангийг нөхөж үзнэ гэдэг байж боломгүй юм шиг санагдаж мэдэх юм.

Гэхдээ танд боломж бий. Нэг дор нэлээн хэдэн кино дуусгачихдаг хүмүүст бүр ч их боломж байна. Анги бүр нь адал явдал, нууцлаг үйл явдлуудаар дүүрэн байдаг болохоор та нэг л мэдэхэд шинэ ангийг гүйцээд оччихсон байх болно. Харин ч одоо үзэж эхлэх гэж байгаа хүмүүст нэг талаар давуу талтай ч байж мэднэ. "Дараагийн ангид юу гарах бол" гэж бүтэн 7 хоног хүлээх шаардлагагүй. Өмнөх бүх ангийн та хүссэн цагтаа олоод л үзчихнэ!


Өнөөдрийн байдлаар 7 улирлын 62 анги цацагдаад байгаа юм. "Game of Thrones"-ийн нэг анги дунджаар нэг цаг үргэлжилдэг. Нийт ангиудыг гүйцэж үзэхийг хүсвэл танд ердөө 2 өдөр 7 цаг хэрэгтэй! Тэгээд л дараа долоо хоногоос шинэ ангийг тэсэн ядан хүлээж, бусадтайгаа ам уралдан ярих боломжтой болно гэж мэд! Зуны амралтын сул чөлөөтэй цагийг ашиглан "гүйцэж түрүүлэх" боломж танд байна. Цоо шинэ ертөнцөд хөл тавихдаа бэлдээрэй, найз минь.

Даваа гариг бүрийн 09:00 цагт ШИНЭ АНГИ гарах болно.  

 
Төсөөллөөр бий болсон ертөнц, гайхалтай дүрслэл, цаг хугацаанаас үл хамаарах хүн төрөлхтөний үлгэр домог болсон тус кино нь ЭММИ-гийн кино наадамд нийт 108 удаа нэр дэвшиж, 38 номинацид шалгарсан билээ. 
 
"Game of Thrones"-ийн ертөнцөд тавтай морил!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
5
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

бат ирээдүй 2019.01.22 66.181.160.80

гоё сайт шүү

0 Хариулах