Хайх зүйлээ бичнэ үү

мин

Барак Обамагаас дэлхий нийтэд илгээсэн ФЕМИНИЗМИЙН тухай захидал

АНУ-ын ерөнхийлөгч асан нийтэд илгээсэн феминизмийн тухай захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама олон нийтэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдгээрээ алдартай нэгэн. Түүний феминизмийн тухай нийтэд илгээсэн захидлыг орчуулан хүргэж байна. 

БАРАК ОБАМА: 

Улсын удирдагч байна гэдэг хүнээс хатуу чанга байхыг шаарддаг. Сайхан зүйлс ч бий. Дэлхийн өнцөг булан бүр дэх гайхалтай хүмүүстэй уулзаж, улс үндэстнийхээ амьдралд өөрчлөлт хийхийн төлөө ажиллах ёстой. Гэхдээ хүн бүхний анхаарлын төвд амьдардаг нь энэ ажлын хамгийн бэрхшээлтэй тал байх. Сенатор байх үеийн он жилүүд маш завгүй урсгалаар өнгөрч иржээ. Чикагогоос Спрингфилд юм уу, Иллинойс руу, дараа нь Вашингтон руу гээд л хурал уулзалтууд надад амсхийх зав өгдөггүй байлаа. Энэ бүхний хажуугаар би сайн аав, сайн нөхөр байхыг хүсэж байсан ч төдийлөн чаддаггүй байж.

Харин ерөнхийлөгч болсноос хойш цагаан ордонд 45 хормын дотор л хурлын танхим руу очих боломжтой болсноор би охидоо өсөж торнихыг, ямар ухаалаг, эелдэг гайхалтай залуу хатагтай нар болон өсөхийг нь харж байна. Тэднийг үүрээ орхин нисэх гэж буйг харах амаргүй. Гэвч тэд эмэгтэй хүн болон торниж буй нь өөрөө гайхалтай зүйл шүү дээ. Миний охид эмэг эхийнхээ амьдарч байсан 50, магадгүй 100 жилийн өмнөхөөс ч хувь илүү сайхан нийгэмд амьдарч байна. Ерөнхийлөгч болохынхоо хувьд төдийгүй “феминист” үзлийг дэмжигчийн хувьд би үг хэлэх ёстой. Эмэгтэйчүүд хангамж тааруу орчинд ажилласаар ирсэн ч өдгөө спортоос сансар судлал хүртэл, Холливудээс Дээд Шүүх хүртэлх бүх салбарт манлайлсаар байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчдөг хөдөлмөрийн орчинд тэднийг торны цаана хазаарлаж байгаатай нэгэн адил байжээ. Бид эмэгтэйчүүд өөрсдийн амьдрал, бие махбод, боловсрол, нэр хүнд, эдийн засгийн боломжийнхоо төлөө өөрийн сонголтоо хийж, эрх чөлөөг тунхаглаж чадсан түүхийн гэрч боллоо. Эмэгтэйчүүд нөхрөө кредит картаа өгөхийг хүлээдэг цаг ард үлджээ. Гэрлэсэн, гэрлээгүй үл хамааран өнөөдөр эмэгтэйчүүд эдийн засгийн хараат бус байдлаа хангахаар хөдөлмөрлөж байна.

Бид энэ хүрсэн цэгээсээ эргэж буцаж болохгүй. Шударга ёсны төлөө амь биеээ зориулсан хүмүүсийг бид мартах ёсгүй. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа охид эмэгтэйчүүдийн боломж бололцоог нэмэгдүүлэхэд бидний хийж чадах ажил их байна. Тиймээс би цаашид ч мөн эрх тэгш нийгэм, эрх тэгш хамгаалал, эрх тэгш нөхөн үржихүйн эрхийн төлөө дэг журмыг сахиулахаар ажиллах болно.  Хамгийн хүнд хэцүү алхамыг бид хийх ёстой. Бид өөрсдийгөө эхлэн өөрчлөх ёстой.

 
“Охидын минь хувьд бүх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх ёстой

байхад аав нь ч мөн тийм байх ёстой биз дээ ”

  - Барак Обама


АНУ-ыг би “Эмэгтэйчүүдийн нэгдсэн улс” хэмээн тодотгох хэрэгтэй.  Бид одоо ч эрэгтэй эмэгтэй хүмүүс тийм байх ёстой гэсэн нэгэн хэвийн хандлагад хүлэгдсэн хэвээр байна. Анхны Африк-америк гаралтай Их хурлын гишүүн хатагтай Ширли Чисхолмыг би их хүндэлж явдаг юм. Тэр “Хүүхэд төрөхөд эмч “Охин байна” гэж хэлэхээс эхлээд л эмэгтэйчүүдэд сэтгэл санаа, бэлгийн болон бие махбодийн хэвшмэл ойлголтыг тулгаж эхлэдэг. Охид багаасаа л тэр тогтсон ойлголтоос өөрөөр байж болохгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч эцэстээ хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Жендерийн энэхүү тогтсон хандлага ямар ч хүйстэй, ямар ч иргэншилтэй, бэлгийн ямар ч чиг хандлагатай байсан тэдний ирээдүйд онц нөлөөлдөг.” гэж хэлсэн байдаг.

Миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй хүмүүс эмэгтэйчүүд. Хөгжиж буй оронд эмэгтэйчүүд ажиллах эрхтэй болсноор өрх толгойлсон эх минь бүхий л амьдралаа ажиллахад зориулж, эмэг эх минь ажилынхаа хажуугаар намайг өсгөх гэж хичнээн их хөдөлмөрлөж буйг би харсан.

Мишель ажил хийдэг эхчүүдийн нэгэн адилаар цаашдын ирээдүйдээ санаа тавьж, гэр бүлээ нуруун дээрээ үүрэн бүхнийг амжуулахаар зүтгэж буйг би харсан. Түүнийг ийнхүү тэмцэж байхад би гэр орны ажлаас хол хөндий хариуцлага өндөртэй хууль тогтоох байгууллагад профессороор ажилладаг байлаа. Энэ бүхнээс би эмэгтэйчүүдэд нүүр тулгарч буй олон бэрхшээлийг бага ч болов мэдэрсэн феминист гэж өөрийгөө хэлж чадна. Хоёр охины эцгийн хувьд жендерийн хэт хэвшмэл ойлголт бидний нийгэмд байсаар байгааг илүү их мэдэрч байж болох. Ямар харагдах, биеэ хэрхэн авч явахаас эхлээд олон зүйлд тэдэнд тулгардаг дарамтыг би мэдэрч байна. 

Эцэггүй өсөж, хэн гэдгээ, дэлхий ертөнцөд юу хийж чадахаа, юунд хүрч чадахаа олох гэж урт хугацааг туулжээ. Нийгэмд эр хүн ийм байх ёстой гэсэн тогтсон загвар байгаа ч “хүн” байхад л зөв, буруу зам гэж бий гэдэгт би итгэдэг. Насанд хүрээд би муу залуу юм уу, сайн залуу биш өөрийнхөөрөө байх хэрэгтэйгээ ойлгосон. Одоо бид охидоо төлөв даруу, хөвгүүдээ хурц шаламгай болгон хүмүүжүүлдэгээ болих хэрэгтэй. Охид ч гэсэн үзэл бодлоо хүчтэйгээр илэрхийлж, хөвгүүд сул талаа хүлээн зөвшөөрөхөд суралцах эрхтэй. Бид эмэгтэйчүүдийг хүйсийн ялгааных  нь төлөө шийтгэж, эрчүүдийг шагнах энэ хэвшсэн хандлагыг таслан зогсоож тэгш эрхийг тунхаглах цаг болжээ. 

Бид эмэгтэйчүүд гудамжаар эсвэл цахим ертөнцөд айх аюулгүй алхахад тулгардаг аюул бэрхшээлийг арилгах ёстой. Бид эрчүүдийг амжилттай яваа эмэгтэйгээс айж хургахад хүргэдэг хандлагыг өөрчлөх ёстой. Бид гэртээ хүүхдээ харж живхийг нь солин өнжиж байгаа эрчүүдийг шоолж, бүтэн цагаар ажилладаг эхчүүдийг шүүмжилдэгээ зогсоох хэрэгтэй.

Бид ямар ч эмэгтэй ажлын байрандаа итгэл дүүрэн, урам зоригтой ажиллахыг зөвшөөрөх ёстой. Даргархуу, хурц зан ааштай байлаа ч энэ бүхэн амжилтанд хүрэхэд  хэрэгтэй гэдгийг санах цаг болжээ. Бид охид эмэгтэйчүүдийн гэрэл гэгээг халхалдаг соёл уламжлалыг халах цаг иржээ. Мишель үүнийг олон удаа дурдаж байсан. Тэр бүхнийг өөрийн хүчээр хийсэн ч бусдад зөвөөр харагдсан уу, үнэхээр зөв байсан уу, хэтэрхий өөртөө итгэлтэй, зандрангуй байсан уу зэргээр түүнийг эргэлзээ сэжиг дагасаар байдаг.

Мишель бид хоёр охидод тэднийг эмэгтэй гэдгээс болж шударга бус хандлага гарах үед юм уу, хэн нэгэнд ийм зүйл тохиодох үед тэдэнтэй ярилцаж ойлгуулахыг хичээдэг. Тэд ирээдүйд ямар ч талбарыг сонгосон хамаагүй дэлхийн хамгийн өндөрлөгт авирч байгаа нэгнээс суралцах нь чухал. Тэдний аав феминист байх нь чухал. Бүх эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс ийм байхыг хүсэж байна шүү дээ. 

__Ladies First__

"Эмэгтэйчүүд эхлээд!" 2016 оны АНУ-ын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Обамагийн гэр бүл.

Эрчүүд ч мөн адил хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэх үүрэгтэй. Гэрлэсэн хосууд, хамтран амьдрах юмуу үерхэж байгаа залуус ч эрх тэгш үнэн сэтгэлийн харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Нэгдсэн улсын хаа нэгтээ, аль ч улс оронд жендерийн эрх тэгш байдлын тухай бага ч болов ойлголттой байгаад би баярладаг.

Нэгдсэн улсын анхны эмэгтэй армийн хамгаалагчийн түүх бидэнд эрэгтэй, эмэгтэй, ижил хүйстэн, трансжендер ч байсан буй байгаагийнх нь төлөө буруутгах нь хоцрогдсон ойлголт гэдгийг мэдрүүллээ. Бид хэв шинжид баригдах ёсгүй.

Би нэгдсэн улсын хүүхэд залуус бүр АНУ тэдний амьдралаа цогцлоон бүтээх эрх чөлөөт талбар гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна. 21-р зуунд хүн бүр тэгш эрхтэй байснаар бид бүгд эрх чөлөөтэй байх болно. Ийм л феминизм бидэнд хэрэгтэй.

Эх сурвалж: Glamour.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
16 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
2
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.