Хайх зүйлээ бичнэ үү

мин

Линкин Парк хамтлагийн зүгээс ЭМГЭНЭЛИЙН захидал илгээлээ

Алдарт Линкин Парк хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 7 сарын 20-ны өдөр амьсгал хураасантай холбогдуулан тус хамтлаг мэдэгдэл гаргажээ.


Дэлхий даяар 70 гаруй сая хувь цомог борлуулсан, рок хөгжмийн ертөнцийн сая сая шүтэн бишрэгчдээ байлдан дагуулаад байсан алдарт Линкин Парк хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 7 сарын 20-ны өдөр амьсгал хураалаа. Хамтлагын зүгээс нөхөж баршгүй их гарз тохиосныг дурдаж, фэйсбүүк хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлснийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Хүндэт анд Честер минь,

Бидний сэтгэл үгүйрэн хоосорч байна. Гэнэтхэн тохиосон уй гашуут явдалд бид одоо ч бүрэн итгэж чадахгүй нь. Өнгөрсөн өдрүүдэд бид дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хайр харууслаа илэрхийлж буйг харлаа. Чи минь мянга мянган зүрх сэтгэлийг шархлуулан одож дээ.

Анд минь энэ хорвоод халамжит сайн нөхөр, сайн аав, сайн хүү байсныг, чиний үлдээсэн хоосон орон зайг өөр хэн ч орлож чадахгүйг эхнэр Талинда, гэр бүлийнхэн чинь илэрхийлж байна. Бид үүнийг энэ орчлонгийн хүн бүхэн мэдээсэй гэж хүснэ. 

Хамтдаа суугаад ирэх жилийг төсөөлөн ярилцаж байснаа санаж байна. Чи эргэн тойрны хүмүүсээ эрч хүчтэй болгочихдог байж билээ. Андын минь үлдээсэн хоосон орон зай хэзээ ч нөхөж чадахааргүй ихээр үгүйрч, тэр орон зай эрч хүч, инээд хөөр, урам зоригтой, энэрэнгүй нөхөрсөг, уран бүтээлч нэгнээр үүрд дутагдах болно. Чи бид бүгдийг цуглуулаад огтхон ч эмээлгүй шууд л аймшигт буг чөтгөрийн зургийг гаргаж тавиад бидэнд илүү “хүн шиг” нэгэн байхыг сургадагсан. Чи агуу их зүрх сэтгэлтэй ч үүнийгээ цээжин дотроо нуун явдаг байжээ. 

Бидний уран бүтээлийн үйлс хэзээ ч унтаршгүй зүрх сэтгэлээр бүтжээ. Угтан ирэх замд юу тохиохыг үл мэдэх ч, чиний л хүчинд бид бүгдийн амьдрал илүү гэрэл гэгээтэй байсныг л хэлж чадна. Хийсэн бүхэнд чинь гүнээ талархлаа. Бид бүгд чамайг хайрлан, үгүйлэн санаж явах болно. Ахин уулзах хүртлээ...

- Линкин Парк хамтлаг

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
34
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.