Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хүрээ цам-Даншиг наадам” Төв цэнгэлдэхэд болно

Ирэх сарын 5, 6-нд болно.


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд болох байсан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд наадмыг товлосон хугацаанд нь байршлыг нь өөрчилж Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна.

Энэ талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнжаргал, Гандантэгчинлэн хийдийн даа лам Д.Бямбажав болон холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

Гандантэгчинлэн хийдийн Даа лам Д.Бямбажав “2015 оноос эхлэн Гандантэгчинлэн хийд Хүрээ цам-Даншиг наадмаа хийж эхэлсэн. Цам гэдэг маань нэг талаасаа шашны маш том өв соёл, нөгөө талаасаа Монголын ард түмний сайн сайхны төлөө хийж буй шашны зан үйл юм. Наадмын эхний өдөр тогтсон хөтөлбөрийн дагуу их Очирваань бурхнаа тахих зан үйл хийнэ. Мөн бөхийн барилдаан, лам хуваргуудын дунд унзад хаялцах, тахилч нарын тэмцээн тэргүүтэн болно. Наймдугаар сарын 6 буюу хоёр дахь өдөр хүрээ их цам маань 120 хүний бүрэлдэхүүнтэй гарна. Үүний дараа хүчит бөхийн барилдаан тавын даваанаас үргэлжлэн хүрэх болно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчинлэн хийдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгээс наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд олон нийтэд өгч байх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
41
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.