Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улаанбаатарын автобусанд л тохиолддог 12 “Орк” явдал

Автобусанд хүмүүсийн гаргадаг “хүн биш” үйлдлүүд мөн ч олон байна даа...


Нийтийн тээврийн хэрэгслээр зорчино гэдэг нэг бус нэлээн хэдэн хүний эрх, ашигт хамаатай асуудал. Гэхдээ хүн бүхэн дор бүрнээ хичээгээд, дараах үйлдлүүдийг хийхгүй байхад л болоод явчихна. “UB Comedy Club”-ийн бичсэн “Автобусанд аятайхан, хүн шиг явах дүрмийн төсөл” гэх постын ачаар олон зуун залуус дотроо “эмзэглэж” явдаг сэдвүүдээ дэлгэж байна. Тэрхүү пост болон хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, саналаас сэдэвлэн энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

Автобусанд хүмүүсийн гаргадаг “хүн биш” үйлдлүүд:

1. Автобусанд зайтай байхад л эмэгтэй хүний ард учир зүггүй наалдаж зогсох.

2. Олон хүний дунд байгаагаа үл умартан утсаар, эсвэл хамт яваа хүндээ хамаг амьдралаа дэлгэн чангаар орилох.

3. Хүмүүсийн зөрдөг, зогсдог газар хөлөөрөө дэгээдэх гэж байгаа юм шиг суух.

4. Суудлын бүрээс, цонхыг АЛБААР заваартуулж, хорлон сүйтгэх.

5. “Картаа нэг нэгээр нь дарна уу” эсвэл “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гээд байхад л сонсоогүй юм шиг өөртөө итгэлтэйгээр цааш алхах.

6. Хүн ихтэй байхад хүртэл цовдлуулсан ЕСҮС барилтаар 2 бариулаас тас атгаж явах.

7. Буухгүй байж хаалган дээр зам хааж зогсох.

8. Хамгийн арын суудал дээр яг тавуулаа сайхан сууж байхад хэн нэгэн ирээд “Жоохон шахчих” гээд чихэж суух.

9. Хажууд сууж буй хүнийхээ фэйсбүүк, мессежийг унших.

10. Сууж байгаа хүний өвөр дээр цүнх, тортой юмаа тавих.

11. Хажууд нь гэмгүй зогсож байхад хулгайч руу харж байгаа юм шиг хардаж, сэрдэх.

12. Хүнээр дүүрсэн автобусны жолооч зорчигчдыг “чигжих” гэж гэнэт тооромслох.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.