Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад айлчлал ЭНЭТХЭГЭЭС эхлэх үү?


Энэтхэг Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх орондоо айлчлахыг албан ёсоор урьсан тухай "India Times" мэдээлэв. Хятад, Энэтхэг улсын харилцаа мухардалд орсон энэ үед Хятадыг нээлттэйгээр шүүмжилдэг, тус улсаас эдийн засгийн хараат болохыг эсэргүүцдэг төрийн тэргүүнийг урьсан нь анхаарал татаж байгаа тухай бичжээ. 

2015 онд Монголд айлчилж байсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн албан ёсоор тодорхой болсны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулгад урилга илгээжээ. Мөн Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержи захидал явуулсан байна. 

Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Энэ үеэр Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн 8 жилийн өмнө Энэтхэг Улсад хийсэн анхны айлчлалын үеэр Энэтхэгийн талаас амласан 20 сая ам.долларын зээлийн асуудал ихээхэн удаашралтай байгаа тул энэхүү хөрөнгийг Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд чиглүүлэх нь онцгой ач холбогдолтой тухай яриа болсон. Мөн БНЭУ-ын алдартай их сургууль болох Энэтхэгийн тэргүүлэх зэргийн Indian Institute of Technology сургуулийн салбарыг Монгол Улсад  байгуулж өгөх саналыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсч, уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ивээлдээ авч хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
12 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
45
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.