Хайх зүйлээ бичнэ үү

Түүний шинэ бүтээл болох “Dunkirk” гарсан даруйдаа үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад аваад буй юм.

“Memento”, “Inception”, “The Dark Knight”-ийн трилоги зэрэг өөлөхийн араггүй бүтээлүүдээрээ алдаршсан Кристофер Нолан бол яах аргагүй өнөө цагийн хамгийн амжилттай яваа кино найруулагч, продюсерүүдийн нэг билээ. Түүний шинэ бүтээл болох  “Dunkirk”  гарсан даруйдаа үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй бөгөөд “Dunkirk”-ийг Ноланы уран бүтээлийн оргил ч  гэж үзэх хүмүүс олон байгаа юм. Ингээд түүний өнгөрсөн долоо хоногт businessinsider.com –д өгсөн ярилцлагыг хүргэе. Сонирхуулахад тус кино нь манай кино театруудаар энэ сарын 28-наас гарч эхэлнэ.

-“Dunkirk” төслийг хэрэгжүүлэхэд хамгийг том саад юу байсан бэ?

К.Н: -Ямар ч кинонд, нэн ялангуяа миний хувьд өмнө нь огт хийж үзээгүй, түүхэн киноны хувьд тулгардаг шалгуур бол хувь хүний өнцгөөс дүрслэх болон бодит байдлыг үнэнээр өгүүлэх хоёрын хоорондох зөрчил юм. Тиймээс би тэр залуустай хамт далайн эрэгт хаягдахыг маш их хүссэн. Би үзэгчдэд яг л тэд өөрсдөө тэнд гацчихсан байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийг хичээж, тэдэнд энэ түүх хичээн гайхалтай болохыг ойлгуулахыг зорьж ажилласан. Би зүгээр л нэг өрөөн дотор газрын зураг дээрх зүйлсийг ийш тийш нь түлхэлж байгаа генералуудын зураг авахыг огтхон ч хүсээгүй, харин би энгийн нэг цэргүүд, энгүй их далай, газар, тэнгэр, агаарын замыг сонгож авсан. Тиймээс хоорондоо маш ялгаатай хэд хэдэн субъектив зүйл дээр төвлөрсөн хэсгүүдийг ашиглахаар шийдэн ажилласан минь ч үр дүнд хүрсэн гэж бодож байна. Чи эхлээд далайн эрэг дээр цэргүүдтэй зэрэгцэн тулалдаж, удалгүй нэмэлт хүч болон ирэх цэргийн завин дээр явж, эсвэл тулааны онгоцны бүхээгт дайсны эсрэг агаарт тулалдаж байх болно.

-Байлдааны нисэх онгоцны нисгэгчийн бүхээгээс хийсэн зураг авалтыг imax-ийн аварга том дэлгэцээр хүмүүст хүрэхдээ үнэхээр давчдам сэтгэгд төрүүлж байгаа нь гайхалтай хэрэг шүү. 

К.Н: -Би imax-ийн үзүүлж чаддаг өндөр хүчин чадал бүхий гайхалтай нягтрал, жижигхэн зүйл бүрийг нэр бүрчлэн харуулж чаддаг зураглалд үнэхээр дуртай. Яг л аварга том жаазтай гайхалтай зураг шиг байдаг. Мянга мянган жижиг ширхэглэлтэй. Imax-ийн л ачаар одоо үзэгчид тэр арал дээр яг юу болсныг томруунаар харах боломжтой.

-Эвлүүлгийн хувьд та хэрхэн ханддаг вэ. Кино бүтээгчдийн хувьд тэрхүү түүхийг цорын ганц онцгой байлгахын тулд эвлүүлэг маш чухал нөлөөтэй. Та эвлүүлэгт оролцдог уу?

К.Н: -Ерөнхийдөө киноны зураг авалт дуусч, киног зохих түвшинд хүртэл миний хийдэг ажил бол ердөө багийнхандаа итгээд хүлээх. Эвлүүлгийг надтай олон жил хамтран ажиллаж байгаа маш гайхалтай уран бүтээлч Ли Смит гардан  хийдэг. Бид үргэлж л санаа нэгтэй ажилласаар ирсэн. Зураг авалтын үеэр би юу ч хасдаггүй. Зургаа аваад л завгүй байдаг. Ли өөрийнхөөрөө эвлүүлгээ хийж би түүнд нь асуудал л гарахгүй бол оролцох гэдэггүй.

-“Dunkirk”-ийн эвлүүлгийг хийхэд ямар нэгэн чухал, онцлог, хүндрэлтэй хэсэг байсан уу?

К.Н: -Бодит орчны дүрслэл дэндүү нүд булаам байсан учраас орчны дүрслэл л ерөнхийдөө хүндрэлтэй байсан. Бүтээлд оруулахаар маш гайхалтай хэсгүүд олон байсан ч бидний өгүүлж буй түүх өөр учраас агаар, тэнгэрийн зураглалыг түлхүү ашигласан.

-Мэдээж дайны үеийг өгүүлж байгаа учир байлдааны талбар, бөмбөгдөлт зэрэгт онцгой эффект их ашигласан байж таарна. Хэчнээн хэсэгт онцгой эффект ашигласан бэ?

К.Н:  -Зураг авалтын үеэр онцгой эффект хариуцсан найруулагч бид хоёр маш ойр ажилласны хүчинд бид зураг авалтын ихэнх хэсгийг  байгаагаар нь буулгаж, олон өнцгөөс харж, хаана юу хэрэгтэйг ярилцсаны эцэст хэрэгцээтэй гэсэн цөөн газар л онцгой эффект хэрэглэсэн дээ. 

-Байлдааны нисдэг тэрэг далайн усан дээр газардах хэсгийн зургийг хүртэл бодитоор авсан гэж үү?

К.Н: -Тийм ээ бүрэн хэмжээний байлдааны нисдэг тэрэгний хуулбарыг бүтээгээд түүнийгээ  усан дээр газардуулсан. Энэ үеэр imax камераа усанд байрлуулаад маш олон талаас нь зэрэг зураг авч байсан. Тиймээс камер зураг авалтыг шумбалтын байдалтай үргэлжлүүлсэн. Бид ихэнх тоног төхөөрөмжөө бүрэн хатаах цаг байгаагүйн улмаас зураг авалтын ихэнх хэсгээ нойтон чигээр нь үргэлжлүүлж байсан даа. Лос Анжелес руу буцсан хойноо Францад ашиглаж байсан бүх камер, тоног төхөөрөмжөө маш сайн хатаагаад дахин хэрэглэхэд дүрснүүд үнэхээр гайхалтай гарч байсан нь сайн хэрэг болсон шүү.

-Хөөх, тийм үү. 

К.Н: -Дижитал камераар оролдоод үзээрэй /инээв/

-Та шинээр гарч байгаа кинонуудыг их үздэг үү. Шинэ зүйлсээс хоцролгүй байх гэж оролдох ч юм уу?

К.Н: -Мэдээж үздэг, заримыг нь ажилдаа ч зориулж үздэг. Ихэнх тохиолдолд миний хийж байгаа ажлаас л шалтгаална. Энэ жил бол би өөрийн ажилдаа дарагдчихсан байлаа. Гэхдээ кино бүтээх хугацаандаа ч би бүх зүйлсээс хоцрохгүй байх гэж хичээдэг.

-Тэгвэл та хамгийн сүүлд хэзээ, ямар кино үзэж байхдаа хамгийн их инээсэн бэ?

К.Н: Өө... 

-Ямар нэг юм байна даа?

К.Н: -Мэдээж байгаа. Би зүгээр л аль нь хамгийн сүүлд байсныг санах гэж хичээж байна. Ер нь бол би  “MacGruber”-ийн том фэн. Тэр кинонд дээр л хэд хэдэн үзэгдлүүд их тухгүйтүүлдэг шүү.

-Илүү дэлгэрүүл л дээ, би мэдэх хэрэгтэй байна.

К.Н: Би үүнээс цааш  юу ч хэлэхгүй ээ /инээв/. 

Эх сурвалж:businessinsider.com 

А.Отгонжаргал  


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
40
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.