Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхэд насандаа мэргэжлийн жүжигчдээс дутахааргүй чадварлаг дүр бүтээсэн 9 жүжигчин

Тэд бол төрөлхийн авьяастнууд!


Жүжигчид олон жилийг чадвараа дээшлүүлэхэд зарцуулдаг. Тэгвэл төрөлхийн авьяастай хүүхдүүд мэргэжлийн жүжигчдээс ИЛҮҮ дүр бүтээж болдгыг батлах 9 жүжигчинг тоглосон киноны хамт танилцуулъя.

1. Эбигэйл Брэслин - “Little miss sunshine”

10 настай Эбигэйл энэхүү киноны гол дүрийг бүтээснээрээ дэлхий нийтийн хайрыг татаж чадсан. Харин одоо тэр Forbes-ийн Холливудын хамгийн баян залуу оддын найм дугаарт жагсдаг.

2. Натали Портман - “Leon”

Киноны баг Матильда охины дүрд 2000 гаруй охидыг шалгасан бөгөөд анхандаа Натали Портманыг энэ дүрд хэтэрхий балчир байна гэж голсон байдаг. Гэвч Натали Портман бууж өгөлгүй кино бүтээгчидтэй ахин уулзаж жинхэнэ ур чадвараа харуулсны дараа гол дүрийн жүжигчнээр сонгогдсон аж.

3. Маколэй Калкин - “Home alone”

"Гэртээ ганцаараа" бол инээдмийн киноны түүхэн дэх хамгийн их ашиг орлого олсон бүтээл юм. Жил бүрийн шинэ жилээр суваг болгоноор гардаг ч үзэгчдийг хэзээ ч уйдаадаггүй энэ киноны амжилт авьяаслаг жүжигчинтэй салшгүй холбоотой.

4. Хэнри Томас- “E.T. the Extra-Terrestrial”

Хэнри харийн хүнтэй найзалж байгаа Элиот хүүгийн дүрд тоглоно гэдэгтээ маш их итгэлтэй байжээ. Гайхалтай нь Элиот харь гаригийн хүний орлон тоглогч жүжигчинтэй биш, харин амьгүй тоглоомтой хамтран энэ киног амилуулж чадсан байна.

5. Жастин Хэнри - “Kramer vs. Kramer”

Энэхүү кинонд тэрээр дэлхийн хамгийн агуу жүжигчид болох Дастин Хоффман болон Мэрил Стриптэй хамтран тоглосон юм. Нэг өдөр хадагтай Кармэн нөхөр, хүүгээ орхин явж хүссэн ажлаа хийж, амжилтад хүрнэ. Гэхдээ тэр аз жаргал нь болсон хүүгээ өөр дээрээ авахыг хүснэ. Жастин Хенри 8 настайдаа энэ кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн номинацад нэр дэвшиж байв.

6. Жоди Фостэр - “Taxi Driver”

Жоди Фостэрийг нэр алдарт хүргэсэн хамгийн том хэмжээний бүтээл нь энэ кино юм. "Taxi Driver" кино нь Оскарт нэр дэвшиж, Канны кино наадмын дээд шагналыг хүртэж байсан билээ. Киноны төгсгөл дэх их хэмжээний цус асгарсан, хүчирхийлэлт хэсэг дээр 13-хан настай Жоди Фостерийн дүр байдаг нь олон хүнийг гайхшралд оруулж байв.

7. Жэйми Бэлл- “Billi Elliot”

Залуу жүжигчин Жэйми Бэлл энэхүү кинонд нэгэн уурхайчны хүүгийн дүрийг бүтээсэн билээ. Тэр уурхайд ч амьдардаг ч балетад дурласан нэгэн юм. Кино зураг авалтын үеэр түүнд зөвхөн жүжиглэхээс гадна маш их бүжиглэх хэрэг гарч байжээ. Жэйми сургуульд байхдаа балетаар хичээллэдэг гэж хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан ч энэ нь түүнийг дүрээ илүү сайн мэдрэхэд нь тус болсон байна.

8. Дакота Фаннинг - “I am Sam”

Уг кинонд тэр Шон Пэнний охин Люсигийн дүрд тоглосон байдаг. Шон Пэнн долоон настай хүүхдийнх шиг оюун ухаантай бөгөөд Люси аавынхаа өмнөөс бүх зүйлийг бие даан хийхэд хүрнэ. Дакота гунигтай хэсгүүд дээр үнэмшилтэй байхын тулд үхсэн алтан загасныхаа тухай бодож гунигладаг байсан тухайгаа хожим ярьсан байдаг. Мөн энэхүү киногоор тэр анх удаа “Screen Actors Guild Award”-д нэр дэвшсэн бөгөөд хамгийн залуу нэр дэвшигчээр тодорч байв.

9. Кирстэн Данст - “Interview with the vampire”

Кирстэн Данст 10 настай байхдаа цус сорогч охины дүрээр алдарт хүрсэн билээ. Гол дүрийн жүжигчин Брэд Питт “Тэр 30 настай эмэгтэй шиг зүрх сэтгэлтэй. Түүнтэй харьцаж, хамтран ажиллахад хэн хүнээс илүү хялбар бас сонирхолтой байсан” гэж хэлсэн байдаг.

                                                                                                              Эх сурвалж: Adme.ru

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
24
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

:) 2019.09.23 103.57.92.238

Haley Joel Osment bas mundag shu.

0 Хариулах