Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: "Бүсгүй л бол бүсгүй" киног заавал үзэх 9 шалтгаан

Ta энэ бямба гарагт үзэх боломжтой.


1. Энэ бол Жан-Люк Годарын найруулсан анхны өнгөт кино юм.

2. 1960 оны тавдугаар сарын 12-нд гарсан нэгэн нийтлэл дээр Годар анх Анжелагийн дүрд Брижит Бардог тоглуулах хүсэлтэй байсан тухай гардаг байна. Гэхдээ тухайн үед боломжгүй байсан учраас Анна Каринаг сонгон тоглуулжээ.

3. Киноны нэгэн хэсэг дээр Анжела хамтран ажилладаг хүндээ сонин дамжуулж, өөрийнх нь зурхайг уншиж өгөхийг хүсдэг. Тэр мөчид өөрийгөө охины ордных гэдэг бөгөөд Анна Карина бодит амьдрал дээрээ есдүгээр сарын 22-нд төрсөн, мөн адил охины орд аж.

4. Анна Каринагийн анхны дүр “Le Petit Soldat” (1960) боловч зарим нэг асуудлаас үүдэн гурван жилийн дараа буюу 1963 онд цацагдсан байдаг. Тиймээс “Une femme est une femme”-г түүний анхны кино гэж үздэг байна.

5. Жүжигчин Жозеф Гордон-Левиттийн хамгийн дуртай кино хэмээн “New York Times” сонин дээр гарсан байдаг.

6. 11 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрд олгох “Мөнгөн баавгай” шагналыг Анна Карина уг дүрээрээ хүртсэн байдаг.

7. Кинон дээр Жан-Поль Бельмондогийн бүтээсэн дүр Анжела болон Эмиль хоёрт “Breathless” (1960) гэх киног зурагтаар үзмээр байгаагаа хэлдэг. Уг киног бүтээхээс жилийн өмнө Жан-Поль Бельмондо “Breathless” хэмээх киноны гол дүрд тоглосон бөгөөд үүнийг нь Жан-Люк Годар найруулж байсан байна.

8. Жан-Люк Годарын найруулсан “Une femme est une femme”, “Breathless”, “Le Petit Soldat” кинонууд нь “Францын шинэ давалгаа”-г эхлүүлсэн бүтээлүүд хэмээн нэрлэгддэг.

9. Уг сонирхолтой кино энэ бямба гарагт буюу долоодугаар сарын 29-нд “iCinema” кино теарт, “Dreamers’ Day” кино өдөрлөгөөр хүрэх гэж байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
15
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.