Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цахим орчны ачаар Улаанбаатарын үйлчилгээний газруудын чанар хэрхэн сайжирч байна вэ?

“Ичтэл нь шейрлэх”-ийн эерэг тал


Хэдэн сарын өмнө нэг найз маань фэйсбүүк дээр их л сэтгэл дундуур пост оруулсан байв. Уртаас урт үргэлжилсэн тэр пост нэгэн рестораны үйлчилгээний соёл, хоолны амтыг шүүмжилсэн байсан бөгөөд түүний доор санал нэгтэй олон арван хүн сэтгэгдэлээ илэрхийлсэн байлаа. Тэр постыг уншаад, доор нь цуварсан олон сэтгэгдэлийг харсан би лав энэ газар луу хэзээ ч зүглэхгүй юм шүү гэсэн бодол толгойд орж ирсэн юм. Хэдэн өдрийн дараа тэр найз маань тухайн газар өөр лүү нь биечлэн холбогдож, уучлалт хүссэн тухай дахин нэг пост оруулсан байв.

Интернэт эринд бүх зүйл нүдэн дээр ил, нээлттэй болсноор “Ичтэл нь шейрлэх” гэсэн ойлголт гарч ирсэн. Нэг талаар энэ нь бусдыг дайрч доромжлон, доог тохуу хийхийн нэр болж байсан бол нөгөө талаар эерэг үр дүн дагуулах тохиолдол ч бий болж байна. Ялангуяа үйлчилгээний байгууллагууд цахим орчинд нэрээ цэвэр авч үлдэж байж л үйлчлүүлэгчдээ татаж чадна гэдгээ ойлгоод эхэлжээ.

“UB Foodies”, “Taste it, Энийг хар даа!” зэрэг фейсбүүк дээрх хоолны группууд бол ресторан, хоолны газруудын үйлчилгээ, хоолны амт, чанарын тухай ширүүн ярианы халуун тогоо л гэсэн үг. Хэрвээ тэнд хэн нэгэн нэг газрыг “ичтэл” нь муулж, сэтгэл дундуур үнэлгээ өглөө л бол тэр газрын ирээдүй бас л бүрхэг болоод явчихаж байгаа юм.

Эх сурвалж: UB Foodies

Үүнээс гадна “Review” гэж нэг айхтар юм байна аа. Хэрвээ танай байгууллагын фэйсбүүк хуудас дээр нэг хүн “хорслын нэг од” дараад, асар хар энергитэй, сөрөг сэтгэгдэл бичлээ л бол тэр муухай сэтгэгдэл хэсэгтээ арилахгүй. Хамгийн түрүүнд фэйсбүүк хуудасны дээр гарч ирэхийг нь яана. Тийм болохоор цахим орчин дахь өнгө төрхөө сайжруулах (энэ мэдээж тухайн газрын чанар, үйлчилгээтэй шууд хамааралтай) шаардлагатай болж байгаа юм. Үүнийг “яс махандаа” хүртэл мэдэрсэн үйлчилгээний газрууд ч үйлчилгээгээ сайжруулж, үйлчлүүлэгч, харилцагч нэг бүрийг сэтгэл хангалуун хаалгаараа үдэн гаргахыг эрмэлздэг болжээ.

Цахим орчин нь эргээд өнөөх үйлчилгээний газруудын чанарыг шалгадаг, ямагт үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг болгох соёлд сургаж байгаа нь сайшаалтай. Таны бичиж, саналаа илэрхийлсэн нэг л пост тэр газрын цаашдын үйлчилгээ, чанарт хэрхэн дэвшилт авч ирэхийг та тааж мэдэхгүй. Иймд эмзэглэсэн, шударга бус санагдсан бүхнээ олны өмнө нуулгүй илэрхийлж байхыг уриалмаар байна. Тэглээ гээд харсан юм болгоноо шүүмжлээд, хар энерги цацруулаад гүйгээд бай гэсэн үг биш. Цахим орчинг ашиглан үндэслэлтэй, зорилтот хүмүүст нь хандсан алхам, үйлдэл хийж чадваас та Улаанбаатар хотын үйлчилгээний соёлд өөрийн хувь нэмрээ бага ч гэсэн оруулж буйн жишээ юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
2 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
40
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.