Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тавилгаа өөрийн гараар бүтээ: "URGA"-ийн талаар таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй ч цоо шинэ санаачлагаараа залуусын танил болоод буй "Urga Woodworks" гар хийцийн модны үйлдвэрт зочиллоо.


Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй ч цоо шинэ санаачлагаараа залуусын танил болоод буй "Urga Woodworks" гар хийцийн модны үйлдвэрт Ub.Life зочиллоо. “Яагаад болохгүй гэж” гэх асуулт хүсэл тэмүүлэл, шинийг бүтээх урам зоригоор дүүрэн үе тэнгийн найзуудыг “Urga” үйлдвэрийг үүсгэн байгуулахад хүргэсэн байна.

Яагаад "Urga" гэж?

"Cap Concepts" компанийн гишүүдээс бүрдсэн тус багт үе тэнгийн 10-аад залуус ажиллаж байна. "Urga"-ынхан тэднийг зорьж ирсэн хэнд ч өөрийн гараар тавилга бүтээх, цор ганц тавилга захиалан хийлгэх болон хуучин тавилгаа сэргээн засуулах боломжийг олгож байна. Дэлгүүрт худалдаалагдаж буй хаана, ямар материалаар хийгдсэн нь тодорхойгүй өндөр үнэтэй тавилга авахын оронд эх орондоо шинийг бүтээх арга зам хайж, мод модон бүтээгдэхүүн ашиглан энгийн боловч олон талаар ашиглагдах минимал загваруудыг тэд санал болгож байгаа юм.

"Олон жилийн өмнө залууст хандсан, бүтээлч чөлөөт ажлын байр бий болгох, хэн ч өөрийн гараар сэтгэлээ шингээн тавилга урлах орчныг бий болгож, хөгжүүлэх хүслийг тээж ирсэн. Энэ зөвхөн эхлэл. Цаашид хүрээгээ тэлэн олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа явуулах, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газар болгох их тэмүүлэл бий" хэмээн "Urga"-ийн үүсгэн байгуулагч Ө.Энхбаяр, М.Батцогт, Б. Дөлгөөн нар ярьж байна. 

Та энд хайртай дотны хүмүүстэйгээ ирж гэрийнхээ тавилгаа өөрийн гараар урлах, хамт олон, найзуудаараа ирж цагийг хөгжөөнтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхээс эхлээд сонирхолтой, бүтээлч байдлаар болзоо зохион байгуулж ч болох юм. 

"Urga" юу хийж болох вэ?

БҮТЭЭХ: Өөрийн гараар тавилга бүтээх

"Urga" танд 100% байгалийн гаралтай мод, түүхий эд, хэрэгцээтэй багаж төхөөрөмжөөр үйлчлэхээс гадна бүх дамжлага шатуудад шаардлагатай заавар зөвлөгөөг өгөх болно. Мэргэжлийн ур чадвар шаардах зүсэх, будах, хадах, хөрөөдөх зэрэг дамжлагуудад өндөр ур чадвартай мужааны тусламж авч болох бөгөөд тэд таны аюулгүй ажиллагааг бүрэн хангахаа амлаж байна.

Нэг тавилга хийхэд дундажаар 2 цаг зарцуулах бөгөөд та зөвхөн биед эвтэйхэн хувцсаа өмсч ирэхэд л хангалттай. "Urga" таныг хамгаалалтын бээлий, маск, хормогч зэргээр хангах болно. Үнийн хувьд бүтээл бүрээс хамааран 100-150 мянган төгрөг бөгөөд дурсгалын үг, хүссэн зургаа зуруулан авах, хайртай дотны хүмүүстээ ч бэлэглэх боломжтой. 

ЗАХИАЛАХ: Өөрийн хүссэн загварын дагуу цор ганц тавилга хийлгүүлэх

Гэр, ажлын байрандаа төгс зохицсон тавилгыг гадуур хайж, цаг алдалгүйгээр мэргэжлийн интерьер дизайнертай зөвлөлдөн цор ганц загварыг хүсэл сонирхолдоо нийцүүлэн урлуулах боломжийг "Urga" бүрдүүлжээ. Хүсвэл та өөрийн тавилгаа хийхэд гар бие оролцож ч болно. 


 

АМЬ ОРУУЛАХ: Хуучин тавилгаа засуулан шинэ мэт болгох

Биднийг очиход тэдний урланд будаг нь хатаагүй шинэхэн сандлууд байсан юм. Тэд хуучирч эвдэрсэн сандлыг сэргээн засч шинэчилсэн нь тэр аж. Та ч мөн эвдэрсэн, цуурсан, хагарсан, бутарсан, халцарсан гээд бүх төрлийн тавилгаа сэргээн засварлуулж шинэ мэт болгож болно. Үе дамжсан үнэ цэнэтэй тавилгаа хаяхын оронд "Urga"-ийг зориорой.  

"Urga" ЦААШИД
Тэд үйл ажиллагаагаа өргөжүүлэн удахгүй зөвхөн хосууд болон хамт олонд зориулсан тусгай тавилгын үйлдвэрлэл эрхлэх, тусгай өрөөг бүтээх, шинэ содон загваруудаар үйлчлүүлэгчдээ хангах зорилготой аж.

What3words аппликейшнийг ашиглан URGA-ийг олоорой. 

Facebook: URGA

Утас: 80188050

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
1
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.