Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Европын холбоо Монголд Дипломат төлөөлөгчийн газраа нээнэ

Энэхүү шийдвэрийг энэ сарын 20-нд албан ёсоор гаргажээ.


Европын Холбоо Монгол Улсад  Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг энэ сарын 20-нд албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах амлалтаа Европын Холбоо биелүүлж байна. Би Монгол Улсад анх 1998, сүүлд 2016 онд, нийтдээ 3 удаа айлчилсан. Энэ орны хийсэн дэвшил, хүрсэн амжилтад баяр хүргэхээс өөр аргагүй, Европын Холбоо энд байнгын төлөөлөлтэй байх ёстой” гэж дурджээ.

Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Ф.Могерини “Монгол Улс геостратегийн онцгой байрлалтай тул ээдрээтэй харилцаа бүхий тус бүс нутагт чухал үүрэгтэй. Манай Байнгын төлөөлөгчийн газар нь Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэх, ард түмнийг дэмжихэд чиглэсэн Европын Холбооны хөрөнгө оруулалт болно. Европын Холбооны зүгээс Монгол Улстай байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед хүчин төгөлдөр болгоно. Энэ нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” хэмээн мэдэгдэв.

Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах тухай тус шийдвэр нь Европын Холбоо, Монгол Улсын хоёр талын харилцаанд гарсан томоохон дэвшил бөгөөд Улаанбаатарт Европын Холбооны бүрэн хэмжээний Төлөөлөгчийн газар байгуулснаар талууд улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулж, түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
16
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.