Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхдийн "Хөгжлийн төв"-ийн барилгын ажил 40 гаруй хувьтай байна

Хятадын төмөр замын дөрөвдүгээр товчоо гүйцэтгэгч компаниар ажиллаж байна.


БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны есөн сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХНХЯ-ны Хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Анар, ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ,Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Гаалийн ерөнхий газрын татварын орлогын газрын дарга П.Жанцанхорлоо болон бусад албаны хүмүүс тус "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.

"Хөгжлийн төв"-ийн барилга угсралтын ажил одоогоор 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо гүйцэтгэгч компаниар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс боломжтой бүх зүйл дээр туслалцаа үзүүлэн ажиллах болно. Барилгын баруун талд байгаа айлын газрыг ирэх долоо хоногт Нийслэлийн газрын албанаас чөлөөлөхөөр боллоо. Зураг төсөл тодорхой бас ойлгомжтой байх хэрэгтэй. Гарц, орцны зургийг мөн тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлж байгаа танай компанид талархаж байна." хэмээлээ.

2019 онд ашиглалтад орох эмчилгээ, асаргаа, амралт сувиллын цогц төв болох "Хөгжлийн төв"-өөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой ажээ.
Төслийн нийт өртөг нь 181 сая юан буюу 63,3 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд тавилга, тоног төхөөрөмжийг мөн шийдэж байгаа аж.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
38
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.