Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Х.Баттулга БУУЛТ хийх үү, ДАЙН хийх үү?

Гуравдахийн үед эхэлж, дөрөвдэхийн үед төгөлдөршсөн аппаратыг хүлээн авч буйн хувьд түүнийг хамгийн сүүлчийн хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхийлөгч байна гэж таах хүмүүс ч байна. Тэгвэл тэр энэ эрх мэдлээ чухам юунд ашиглах бол?


Талцаж маргасан амаргүй өдөр хоногуудын дараа Монгол улс тавдахь Ерөнхийлөгчөө угтан авлаа. Хүссэн ч эс хүссэн ч тэр ирэх дөрвөн жилд Монголын хамгийн нөлөөтэй улстөрчдийн нэг байх болно. Гуравдахийн үед эхэлж, дөрөвдэхийн үед төгөлдөршсөн аппаратыг хүлээн авч буйн хувьд түүнийг хамгийн сүүлчийн хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхийлөгч байна гэж таах хүмүүс ч байна. Тэгвэл тэр энэ эрх мэдлээ чухам юунд ашиглах бол?

Манантай хийх тэмцэл

Сонгуулийн үеэр тэр ялбал чухам юу хийхийг мэдэж байсан хүн цөөхөн. Гэхдээ ямар ч гэсэн өөрчлөлт ирнэ гэсэн таамаг үзэн ядагчдад нь ч байсан. Тэр ямар нэг өөрчлөлт нь МАНАН-ын ноёрхолыг зогсооно, үгүйдээ сөрнө гэсэн найдвар байв. Өрсөлдөгчдөө ч өөрийн намынхандаа ч шахагдан улстөрөөс жийгдсэн гуравдахийн хорссондоо унагасан МАНАН гэх томьёолол эдүгээ Монголын улстөр, эдийн засгийн салбарт ноёрхлоо тогтоосон элит давхаргыг илэрхийлэх болжээ. Баян хоосны ялгаа нэмэгдэж, нийгмийн шударга ёс алдагдахын хэрээр ард түмэн ээлж дараалан эрх баригч тодорхой хэсгээс илүүтэй альтернатив сонголтод найдах болсон нь С.Ганбаатарын итгэмээргүй амжилтаас харагдсан. Хэдийгээр манай тавдахийн хувьд хоёр том улстөрийн хүчний нэгд хамаарах ч үйл хөдлөл, үг хэлээрээ Ардчилсан нам дахь альтернатив хэсгийн төлөөлөл гэдгээ илэрхийлсээр ирсэн нь амжилтынх нь нэг үндэс байлаа.

Нөгөө талаасаа сонгогчдын хүлээлгэсэн итгэлээс гадна түүнийг өнөөдрийг хүртэл аажмаар бий болсон систем угтан авч байгаа. Тэр саяхан л энэ тогтолцооноос жийгдэж гарахын /УИХ сонгуульд нутагтаа ялагдаж, төмөр замын хэргээр шалгагдаж байв/ ирмэг дээр байсан. Тэгвэл юу ч үгүйгээс юм бүхэнтэй болсон нэгний хувьд энэ системд өөрийгөө зөвшөөрүүлэх цаашлаад магадгүй дөрөвдэхийн адил өөрийн гэсэн системийг бий болгох зайлшгүй шаардлага бий. Гэхдээ мэдээж хэрэг тогтсон системийг нурааж, шинээр үүсгэхээс илүүтэй тэрхүү системийг зөвшөөрч, түүнд зөвшөөрөгдөх нь хялбар байх болно. Мөнхийн нөхөрлөл гэж үгүй мөнхийн ашиг сонирхол гэж л бий гэдэг дээ. Буулт хийж тохиролцох уу, дайн эхлүүлэх үү гэдэг түүний амбицаас хамаарах байх.

Өшөө авалт

Монголын улстөрд гар цэвэр ганц хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга. Өөрийнх нь өгүүлсэнээр бол шүү дээ. Нэгэнт ийм ертөнцөд дургүйгээ хүргэсэн нэгний хавтаст хэргийг сөхөх замаар эрх мэдлээ хязгааргүй тэлэх боломж байгааг анх гуравдахь олж харсан бол дөрөвдэх гуравдахийн оймсыг гозолзуулсанаар Монголын улстөрд шинэ хүч гарсныг хүлээн зөвшөөрүүлж байв. Өрөөнд нь дуудагдаж загнуулахаас эхлээд үнэнч хамтрагчдаа цагдуулахыг нь цагдуулж, шалгуулахыг нь шалгуулж явснаа тавдахь мартаагүй. Нэмээд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд шүүх цагдаагийн хаалга татаж үзсэн АН-ын гишүүн бүр, нэг засгийн газарт байхдаа таарамж муутай байсан Н.Алтанхуяг хүртэл, шударга ёсны нэр барин тавдахийг тойрон хүрээлж байгаа. Элчин сайдуудыг татах, 60 тэрбумын хэргийн шалгалтын явцтай танилцах гээд ажлаа авсан эхний хэдхэн өдөрт хийсэн үйлдлүүд нь ч энэ таамаг болзошгүйг батлана. Магадгүй өшөө авах ариун дайнаа МАНАН тай хийх тэмцэл нэрээр цайруулах боломж ч түүнд бий. 

Хэн засаглах вэ?

Шинэ Ерөнхийлөгчийн хамгийн эхний зоримог үйл хөдлөл болох 60 тэрбум, тодорхой элчин сайдуудыг эгүүлэн татах тухай саналд Х.Баттулга бус З.Энхболдын гарын үсэг дурайж байв. УИХ-ын зүгээс энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх болохоос түүний тамгын газрын даргын бүрэн эрх биш тухай сануулсан. Ерөнхийлөгчийн АТГ-тай хийсэн бүтэмж муутай уулзалтын дараа АТГ-с ирүүлсэн албан бичигт ч З.Энхболд л хариу өглөө. Сургуульд хоёр долоо хоногоос илүү сууж чаддаггүй хэмээн үнэнээ хүлээж байсан, нэмээд 12 жил УИХ-д суухдаа ангиа таслалтаараа тэргүүлсэн Х.Баттулгад хууль эрхзүйн нарийн асуудлаар шийдвэр гаргахад туршлага дутаж байж ч болох. Ямартай ч одоогоор бол Ерөнхийлөгчийн өмнөөс Тамгын газрын дарга нь засаглаж буй мэт харагдаж байна. Мэдээж хэрэг тэдэнд нийлэх ашиг сонирхол ч бий. Бас эс нийлэх нь ч бий. Энэ хоёр том амбиц ирэх дөрвөн жилд нэг титмийн доор хэрхэн багтаж ажиллах вэ гэдэг сонирхолтой. 

Нийтлэлийг А.Амармэнд 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
29
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.