Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЗӨВЛӨГӨӨ: Нүүрнийхээ хэлбэрт тохирсон хөмсөгний хэлбэрээ олоорой

Өөрт тохирсон, үзэмжтэй зассан хөмсөг бүсгүй хүний чимэг юм. Нүүрний хэлбэр, хэмжээнээс хамаараад хөмсөг ямар байхаас таны дүр төрх тодорхойлогдож байдаг.


Өөрт тохирсон, үзэмжтэй зассан хөмсөг бүсгүй хүнийг гайхалтай чимдэг. Нүүрний хэлбэр, хэмжээнээс хамаараад таны дүр төрх тодорхойлогддог.

Хүн бүрийн нүүрний хэмжээ харилцан адилгүй боловч эмэгтэй хүний царайны хэлбэрийг ерөнхийд нь 7 төрөлд ангилан үздэг. "Өөрт тохирох хэлбэрээр хөмсөгөө засаж, янзалснаар таны санаанд оромгүй өөрчлөлт гарах болно" хэмээн нэр хүндтэй загварын сэтгүүл "HarperBazaar"-ийн мэргэжилтэнгүүд зөвлөж байна. 

1. АЛМААЗАН

Энэ төрлийн царайтай бүсгүйчүүд хацар томтой, жижиг дух эрүүтэй байдаг. Тиймээс нумарсан, дугуй хэлбэрээр хөмсөгөө зассанаар царайг зөв төрхтэй харагдуулна. 

2. ЗҮРХЭН

Дух томтой, хацар эрүүний яс багатай охид бүсгүйчүүд духийг багасгаж харагдуулах үүднээс өтгөн, дээш нумарсан хэлбэрээр хөмсөгөө засуулаарай.

 3. ДӨРВӨЛЖИН

Дөрвөлжин хэлбэрийн шанааны ястай, жижиг духтай бол та энэ төрлийн хэлбэрт хамаарна. Хөмсөгөө шингэн, нарийн болгож зассанаар царайг илүү дугуй, нээлттэй харагдуулах болно.

4. ТЭГШ ӨНЦӨГТ

Дух, шанааны шугам тэнцүү хэмжээтэй, урт төрхтэй бол та энэ төрөлд хамаарна. Тиймээс дээш нумарсан сүүл хэсэгтээ хурц өнцөг гаргасан хөмсөг зохино. Ингэснээр царайг илүү дугуйруулж, зөөллөх юм. 

5. ДУГУЙ

Бүхэлдээ өргөн царайтай боловч эрүү шанааны яс багатай дугариг төрхтэй бол царайгаа илүү тэгшитгэж дээш өргөн нумарсан байдлаар хөмсөг засах хэрэгтэй.

 6. ЗУУВАН

Таны арайны урт өргөнөө 1:5 дахин нийлүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээтэй бол та зууван төрхтэй. Тиймээс хөмсөгөө өтгөн будаж, өнцөг гаргалгүй дугуйруулж засвал зүйтэй.

 

7. УРТ

Зууван төрхөөс ялгарах нь царайны урт өргөнөө 2 дахин нийлүүлсэн байна. Тиймээс царайг засаж, илүү жижиг дугуй харагдуулах үүднээс тэгшхэн, өтгөн болгож засвал зохино. 

Эх сурвалж: Harperbazaar.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
9
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.